|

Дархан, Эрдэнэт хотуудад ”Экспресс банк” нээгдлээ

magnai 2015/10/08 1697 0

Дархан, Эрдэнэт хотуудад ”Экспресс банк” нээгдлээ

ХААН Банк 2015 оны 10-р сарын 06-ны өдөр Дархан, Эрдэнэт хотуудад 24 цагийн турш нээлттэй ажиллах Орлого зарлагын АТМ-ууд бүхий Өөртөө үйлчлэх Эскпресс банк төвүүдийг нээлээ.

 

Энэхүү өөртөө үйлчлэх Экспресс банк төвүүд нь ХААН Банкны Дархан хотод байрлах Бизнес зээлийн төв болон Олон улсын худалдааны төв, Эрдэнэт хотын хувьд ХААН Банкны Орхон салбарын байранд тус тус нээгдлээ.

 

 

Нээлтийн арга хэмжээнд орон нутаг дахь Монголбанкны салбарын захирлууд, аймгийн ИТХ-ын дарга зэрэг албаны хүмүүс болон салбарын ажилтнууд, харилцагчдын төлөөлөл оролцлоо.

 

Монголбанкны салбарын захирал хэлэхдээ "ХААН Банк нь орон нутагтаа тэргүүлэгч байр сууриа байнга хадгалж, харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байдаг. Энэ удаад ч цагаа олсон шинэлэг үйлчилгээг орон нутагт анхлан нэвтрүүлж чадлаа” хэмээн онцолсон юм.   

 

Харилцагчдын талархлыг хүлээн, эерэг сайн үнэлгээг авч байгаа өөртөө үйлчлэх Экспресс банк төв нь харилцагчдад бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ, бүх төрлийн төлбөр тооцоо хийх, утасгүй интернэтийн орчинд интернэт банкны үйлчилгээ авах өргөн боломжийг олгож буйгаараа давуу талтай. 

 

 

Экспресс банк төвд байршуулсан Орлого зарлагын АТМ-аар өөрийн дансандаа нэг удаад 250 ширхэг дэвсгэрт буюу 5 сая хүртэлх төгрөгийн орлого хийж, мөн 5 сая хүртэлх дүнгээр өөрийн данснаас зарлага гаргах боломжтой Монголын анхны АТМ гэдгээрээ онцлог юм. 

 

ХААН Банкны Өөртөө үйлчлэх Экспресс банкууд Улаанбаатар хотын 6 дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй газруудад нээгдсэн билээ. Ийнхүү Дархан, Эрдэнэт хотын иргэд 24 цагийн туршид нээлтэй байх, өөртөө үйлчлэх Экспресс банкнаас ХААН Банкны төлбөрийн картаа ашиглан банкны үйлчилгээ авах боломжтой боллоо.

 

 

Эрхэм харилцагч та өөрт ойр байрлах Экспресс банкнаас орлого зарлагын гүйлгээ, мөнгөн шилжүүлэг зэрэг үйлчилгээг аваарай. Банкинд дугаарлах цагийг хэмнэж, орчин үеийн банкны шинэлэг шийдэл, найдвартай байдлыг хангасан ХААН Банкны Экспресс банк төвд таныг урьж байна.

 
shuud.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top