|

Шүлхий өвчинтэй тэмцэх ажилтай танилцлаа

saikhnaa 2016/09/01 674 0

Шүлхий өвчинтэй тэмцэх ажилтай танилцлаа

 

Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр нутгуудаад гараад байна.


Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг өвчинтэй тэмцэх, түүнээс урдчилан сэргийлэх талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон А/628 захирамжийг энэ сарын 30-нд гаргасан.


Тэгвэл тус захирамжийн биелэлт хэрэгжилттэй танилцахаар өнөөдөр /наймдугаар сарын 31-нд/ Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мал эмнэлгийн дарга А.Нарантуяа, НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга болон бусад холбогдох албаны хүмүүс Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналт, нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа авто замуудын АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халваргүйжүүлэлтийн цэгүүдэд ажиллаа.



Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баруун Турууны АТШБ товчооны хяналтын цэг, Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн АТШБ товчооны хяналтын цэг, Хан-Уул дүүргийн Нисэх-Био АТШБ товчооны хяналтын цэг, Яармаг-Өлзийтийн АТШБ товчооны хяналтын цэг, Багахангай дүүргийн АТШБ хяналтын цэгийн товчооны үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж өгч, шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.



Мөн нэн даруй хэрэгтэй байгаа чиг үүргийн байгуулллагуудын хүн хүчний асуудал, хяналтын постуудад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, өдрийн хоол унааны зардал болон отрын малчдын малыг вакцинжуулах ажлыг яаралтай дуусгах, мөн шаардлагатай газруудад нэмэлтээр хяналтын цэг байгуулж ажиллуулах, хөдөлгөөнт эргүүлийг нэмэлтээр гаргаж ажиллуулах зэрэг асуудлуудыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.


Дашрамд дурдахад, гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүүтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top