|

“Эрдэнэт” үйлдвэрээс мэдэгдэл хийжээ

zulaa 2015/10/28 1084 0

“Эрдэнэт” үйлдвэрээс мэдэгдэл хийжээ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. "Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшуулалыг олгожээ. "Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.

Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгджээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top