|

Аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Батлут ажлаа хүлээж авлаа

saikhnaa 2016/07/21 818 1

Аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Батлут ажлаа хүлээж авлаа

 

Аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар Д.Батлутыг аймгийн Засаг даргаар сонгож Ерөнхий сайдад уламжилсан билээ.Тэгвэл МУ-ын ерөнхий сайдын 07 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Орхон аймгийн Засаг даргаар Дамбын Батлутыг томиллоо. Тэрээр өчигдөр оройн 20 цагийн үед  аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Засаг дарга асан С.Дангаасүрэн, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн дарга нар оролцлоо.

Энэ үеэр аймгийн засаг дарга асан С.Дангаасүрэн аймгийн ажлын өнөөгийн байдал, ололт амжилтын талаар мэдээлэл өгөв. "Тэрээр өнгөрөгч хугацаанд аймагт хамгийн том бүтээн байгуулалт хийгдсэн, амжилт ололттой ажиллаж буй салбараар барилга хот байгуулалтын салбар, дэд бүтцийн салбарт, хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг нэрлэж байна. Мөн аймгийн хөгжилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, идэвх санаачилга ихээхэн дэмжлэг болдог гэдгийг онцлов.

Эх сурвалж: Erdenetinfo.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top