|

Орхон аймгийн ИТХ-ын хурлын даргаар П.Пүрэвлхагва сонгогдлоо

saikhnaa 2016/07/18 1386 0

Орхон аймгийн ИТХ-ын хурлын даргаар П.Пүрэвлхагва сонгогдлоо

 

Аймгийн ИТХ-ын даргаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Пүрэвийн ПҮРЭВЛХАГВА-ыг сонголоо. Тэрээр Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн юм. Ийнхүү долоо дахь удаагийн аймгийн ИТХ-ын хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.

Яг одоо хуралдаж байгаа ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Орхон аймгийн дараагийн засаг даргаар хэн гэдэг эрхэм сонгогдох эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Аймгийн МАН-ын хороо дотроо ил далд олон фракцтай гэгддэг энэ удаад үнэмлэхүй ялалт байгуулаад буй Өнгөрсөн 4 жил намын даргаар ажилласан Д.Батлут засаг даргад нэр дэвшээд байгаа гэнэ. Харин дараагийн яригдаж буй эрхэм ИТХ-ын төлөөлөгч МАН-ын дэд даргаар ажиллаж байсан төлөөлөгч Д.Мөнхбат хүчтэй яригдаж байгаа гэнэ. Тэрээр 3 дахь удаагаа ИТХ-д төлөөлөгчөөр сууж байгаа тус намын лидерүүдийн нэг юм.
О.Гэрэлмаа  Эх сурвалж: Erdenetinfo.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top