|

Цагдаа нарыг хөнөөсөн этгээдийг устгажээ

saikhnaa 2016/07/18 2035 349

Цагдаа нарыг хөнөөсөн этгээдийг устгажээ

 

АНУ-ын Батон Роуж хотноо өнгөрсөн шөнө нэг этгээд үүргээ гүйцэтгэж байсан гурван цагдааг хөнөөж, гурван цагдааг гэмтээсэн билээ. Тус хотын Цагдаагийн газар гэмт этгээдийг эрэн сурвалжилж буйгаа мэдэгдэж, аюулгүй байдлын үүднээс иргэдийг гэрээсээ гарахгүй, цагдаагийн ажилчдыг сум нэвтэрдэггүй ханзааз өмсөхийг уриалсан юм. Тэгвэл цагдаа нарын аминд хүрсэн этгээдийг буудан хороосон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээдийг Гавин Лонг гэх 29 настай залуу аж.

 

Гавин Лонг Канзас хотын иргэн бөгөөд 2005-2010 оны хооронд тэнгисийн цэрэгт алба хаасан байна. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээндээ "Тэд буруугаа хүлээх хүртэл би тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж бичжээ.  

 

Батон Роуж хотын цагдаагийнхан энэ сарын 4-ны өдөр Элтон Стерлинг гэх залууг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж, буудан хөнөөсөн юм. Залуугийн аминд хүрсэн цагдаа нар мэдүүлгийнхээ үеэр "Стерлинг эсэргүүцэл үзүүлсэн учир гал нээсэн” гэсэн байна. Уг үйл явдлын дараа Америкийн олон хотод жагсаал болсон юм. Даллас хотноо болсон жагсаалын үеэр таван цагдаа амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top