|

Бразил цагдаа нар иргэдийг олноор буудан хөнөөж байна

namuunaa 2015/08/04 606 0

 Олон улсын Эмнести интернэйшнлэс гаргасан судалгаагаар Бразилийн цэрэг, цагдаагийн хүчнийхэн сүүлийн таван жилийн дотор Рио Де Жанейро хотод  1500 гаруй хүнийг буудан хөнөөсөн байна.

 Цагдаа нар гол төлөв хууль бус иргэд болон шархадсан сэжигтэнг буудаж хөнөөсөн бөгөөд энэ үйлдэлдээ хууль сахиулах хүчнийхэн ямар ч хариуцлага хүлээдэггүй байна.

 2012 онд цагдаагийн суманд өртөж амиа алдсан хүмүүсийн  50% нь 15-29 насны залуу хүмүүс байсан бөгөөд тэдгээрийн 77% нь хар арьс хүмүүс байсан байна.

 Өнгөрсөн жилийн тайлангаар 2016 онд Бразил улс Олимпын хөтөч улс болох асуудлаар цагдаа нар нийгмийн эмзэг хэсгийн хар арьст залуусыг онилох болсон байна.

 Нийгмийн зарим бүлгийнхний хэлж буйгаар Бразилийн цагдаа нар ядуусын хороолол гэх зэрэг онц чухал бус газруудад ихээхэн хүч төвлөрүүлж ажилладаг аж.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top