2016 оны УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн МАН-ын илт давуу ялалтаар өндөрлөлөө.
Тодруулбал, МАН-65, АН-9, МАХН-1, Бие даагч-1 суудлыг тус тус авлаа. АН-ын өнгөрсөн дөрвөн жилийн үйл хэрэгт ард түмэн дүн тавьж МАН-ыг дуу нэгтэйгээр дэмжлээ. Энэ их итгэлийг дааж, хариуцлагатай улс орноо удирдан залах үүрэг МАН-д оногдов. "Монголчууд 2016 оны УИХ-ын сонгуульд маш хариуцлагатай хандаж ухаалаг сонголт хийлээ" гэдгийг ч ажиглагчид хэлж байгаа юм. Энэ удаагийн сонгуулийн нэгэн тод өнгө болох хэний ч санаанд ороогүйгээр барахгүй "эрийг бүү бас" гэдгийг яруу тод харуулсан нэр дэвшигч яах аргагүй О.Баасанхүү байлаа.
Тэрээр МАХН-аас Орхон аймгийн 47–р тойрогт нэр дэвшиж 4222 сонгогчийн санал буюу 28,7%-иар ялалт байгуулан, их хуралд намаа төлөөлөх ганц эрхээ авч чадсан юм.
Тэрээр энэ тухай "Би одоохондоо уулынхаа оройг олж харахгүй байна. Гэхдээ би дээш авирах болно. Миний ард Эрдэнэтийн ард түмний өгсөн итгэл найдвар байгаа учраас надад эгц дээш авирч гарахад айх зүйл алга" гэжээ.
Эх сурвалж:Breakingnews.mn
Ш.Аагий