|

Энэ оны сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.46 тэрбум төгрөгөөр тогтоожээ

saikhnaa 2016/03/28 913 0

Энэ оны сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.46 тэрбум төгрөгөөр тогтоожээ

 

Өнөөдөр Нийслэлийн Аудитын газар (НАГ)-аас НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 1 тэрбум 460 сая, нэр дэвшигчдийн зардлыг 106-194.4 сая төгрөгөөр тогтоосон талаараа мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу ИТХ-д нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг аймаг, нийслэлийн аудитын газраас сонгууль болохоос 90 хоногийн өмнө зарладаг байна. Зардлын хэмжээг тогтоохдоо тойргийн газар нутгийн байршил, хүн амын тоо болон инфляцийн өсөлттэй уялдуулан тооцоолдог аж.

2012 оны сонгуулийн үеэр нам, эвслийн бүлгийн зардлын дээд хэмжээг 2 тэрбум, нэр дэвшигчдийн зардлыг 103-141 сая төгрөгөөр тогтоож байсан хэмээн НАГ-ын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбат хэллээ.

НИТХ-ын 45 тойрогт нэр дэвшигч гишүүдийн зардлын дээд хэмжээг танилцуулж байна.

Баянгол дүүрэг

1 тойрогт нэр дэвшигч 175.2 сая төгрөг

2 тойрогт нэр дэвшигч 172.7 сая төгрөг

3 тойрогт нэр дэвшигч 176.4 сая төгрөг

4 тойрогт нэр дэвшигч 186.5 сая төгрөг

5 тойрогт нэр дэвшигч 171.1 сая төгрөг

6 тойрогт нэр дэвшигч 171.6 сая төгрөг

Баянзүрх дүүрэг

7 тойрогт нэр дэвшигч 176.7 сая төгрөг

8 тойрогт нэр дэвшигч 183.1 сая төгрөг

9 тойрогт нэр дэвшигч 186.2 сая төгрөг

10 тойрогт нэр дэвшигч 172.8 сая төгрөг

11 тойрогт нэр дэвшигч 156.2 сая төгрөг

12 тойрогт нэр дэвшигч 173.3 сая төгрөг

13 тойрогт нэр дэвшигч 184.6 сая төгрөг

14 тойрогт нэр дэвшигч 194.4 сая төгрөг

15 тойрогт нэр дэвшигч 179 сая төгрөг

Сонгинохайрхан дүүрэг

16 тойрогт нэр дэвшигч 163 сая төгрөг

17 тойрогт нэр дэвшигч 183.4 сая төгрөг

18 тойрогт нэр дэвшигч 185.5 сая төгрөг

19 тойрогт нэр дэвшигч 164.6 сая төгрөг

20 тойрогт нэр дэвшигч 189.1 сая төгрөг

21 тойрогт нэр дэвшигч 153 сая төгрөг

22 тойрогт нэр дэвшигч 174.3 сая төгрөг

23 тойрогт нэр дэвшигч 174.1 сая төгрөг

24 тойрогт нэр дэвшигч 178.5 сая төгрөг

Сүхбаатар дүүрэг

25 тойрогт нэр дэвшигч 154.8 сая төгрөг

26 тойрогт нэр дэвшигч 140.5 сая төгрөг

27 тойрогт нэр дэвшигч 159 сая төгрөг

28 тойрогт нэр дэвшигч 161.9 сая төгрөг

29 тойрогт нэр дэвшигч 156.2 сая төгрөг

30 тойрогт нэр дэвшигч 156.6 сая төгрөг

Хан-Уул дүүрэг

31 тойрогт нэр дэвшигч 172.4 сая төгрөг

32 тойрогт нэр дэвшигч 166.1 сая төгрөг

33 тойрогт нэр дэвшигч 163.9 сая төгрөг

34 тойрогт нэр дэвшигч 153.5 сая төгрөг

35 тойрогт нэр дэвшигч 154 сая төгрөг

36 тойрогт нэр дэвшигч 152 сая төгрөг

Чингэлтэй дүүрэг

37 тойрогт нэр дэвшигч 156.4 сая төгрөг

38 тойрогт нэр дэвшигч 160.5 сая төгрөг

39 тойрогт нэр дэвшигч 150.3 сая төгрөг

40 тойрогт нэр дэвшигч 166.2 сая төгрөг

41 тойрогт нэр дэвшигч 158 сая төгрөг

42 тойрогт нэр дэвшигч 187.7 сая төгрөг

Багануур дүүрэг

43 тойрогт нэр дэвшигч 171.8 сая төгрөг

Багахангай дүүрэг

44 тойрогт нэр дэвшигч 106.4 сая төгрөг

Налайх дүүрэг

45 тойрогт нэр дэвшигч 187.9 сая төгрөгөөр тус тус тогтоожээ.

О.Заяа

 Unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top