|

Орхон аймгийн сонгуулийн өнгө...

saikhnaa 2016/06/08 1587 0

ОРХОН АЙМАГ: ГУРВАН МАНДАТТАЙ. УИХ-ЫН СОНГУУЛИЙН 46,47,48 ДУГААР ТОЙРОГ. Тус аймагт нийтдээ 21 хүн өрсөлдөж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг харахад Орхон олон өнгөөр "солонгорч” магадгүй юм.

АН уу, МАН уу?

Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баянцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сумын нутагт буюу УИХ-ын 46 дугаар тойрогт зургаан хүн нэр дэвшиж байна. Ардчилсан намаас "Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг анх удаа нэр дэвшиж байна.  Өмнө нь тэрбээр ИЗНН-аас нэр дэвшиж байсан ч өвдөг шороодсон.  Түүний талаар  "Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэж иргэдээс 100 сая төгрөг  залилсан тухай сөрөг мэдээлэл сонинд гарч байв.

Харин МАН-аас О.Содбилэг нэр дэвшинэ. Түүнийг Ш.Отгонбилэгийн хүү гэдгээр нь хүмүүс илүүтэй таних байх. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суухдаа  ямар нэгэн хууль санаачлаагүй, сандлын нөхөөс болсон гэж хүмүүс буруутгадаг. Ядаж л Я.Содбаатар шиг тулхтай улстөрч гэдгээ харуулаагүй. Улс төрийн өв залгамжлагчдын нэг.  Хөрөнгөтэй эцгийнхээ нэр нөлөөгөөр улстөрд гарч ирсэн.

46-Р ТОЙРОГ /ОРХОН АЙМАГ/

1

Отгонбилэгийн СОДБИЛЭГ

Монгол Ардын Нам

УИХ-ын гишүүн

2

Дашзэвэгийн АЛТАНХУЯГ

Ардчилсан Нам

Зэс эрдэнийн хувь ХК-ийн
ТУЗ-ийн дарга

3

Энхбаатарын ХИШИГБАЯР

Бүгд Найрамдах Нам

Эхлэх цэг АИС ТББ-ын ерөнхийлөгч

4

Даваадоржийн ОЮУНБАТ

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Орхон аймаг дахь Монгол Ардын
Хувьсгалт Намын мянгатын дарга

5

Галавсамбуугийн БАТЦЭЦЭГ

Ард Түмнээ Хайрлая Нам

Тэнгэрлэг Ханхөхий ХХК-ийн захирал

6

Чангаагийн
БЯМБАА

Бие даан нэр дэвшигч

Ворлд ойл Монгол ХХК-ийн

Шинэ хүн гарч ирэх үү?

Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд багийн нутаг буюу УИХ-ын 47 дугаар тойрогт 9 хүн нэр дэвшиж байна.  Тэдгээрийн гурав нь эмэгтэй.  АН-аас Д.Одхүү нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон нэгэн. "Шонхор” фракцийнх.  Өнгөрсөн сонгуульд унасан "бөх” энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү. Тэгээд ч Орхонд АН-ын нэр хүнд навс унасан тохиолдолд шүү дээ.

МАН-аас нэр дэвшиж байгаа Д.Атармаагийн хувьд Эрүүл мэндийн дэд сайд байсан, М.Энхболдын хүн гэдэг. Түүнийг Орхоныхон дэмжинэ гэхэд хэцүү. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа осолд орсны улмаас улс төрийн идэвхтэй амьдралаас түр хөндийрөөд байгаа юм.

МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөж байгаа. Өнгөрсөн сонгуулиар "оймсонд хавчуулагдан ордонд  орж ирсэн” хүмүүсийн нэг.  АН-ын гишүүн байснаа МАХН-д урвасан.  Тавхан хоногийн настай бүлгийн дарга. 

МСДН-аас Шагдарсүрэнгийн Төгсбаяр нэр дэвшиж байгаа. МУИС-ийн ректораар олон жил ажилласан Биологийн шинжлэх ухааны дотктор  О.Шагдарсүрэнгийн хүү. О.Шагдарсүрэн бол Монголын чадварлаг сэхээтний нэг байсан бөгөөд өөрийн мэргэжлээ үр хүүхдүүддээ өвлүүсэн гайхалтай эрлэмтэн юм. Төгсбаяр ч мөн адил эцгийнхээ замаар явж биологийн мэргэжил эзэмшсэн нэгэн. Нийгмийн хамгийн тэгш орчинг бүрдүүлж чадсан улс орнууд бүгд социал демократ чиг баримжаатай байдаг. Мэргэжилтэй сэхээтэн хүний хувьд Ш.Төгсбаярын улс төрийн сонголт МСДН байсанд гайхах зүйлгүй.

47-Р ТОЙРОГ /ОРХОН АЙМАГ/

1

Дашдоржийн АТАРМАА

Монгол Ардын Нам

Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн

2

Дүрзээгийн
ОДХҮҮ

Ардчилсан Нам

ЭГУЦС төслийн нэгжийн захирал

3

Цэрэндамбын САРАНТУЯА

"Тусгаар тогтнол
эв нэгдэл" эвсэл

Орхон аймгийн АОЖТББ-ын
 гүйцэтгэх захирал

4

Цогт-Очирын ЖАРГАЛСАЙХАН

Бүгд Найрамдах Нам

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

5

Шагдарсүрэнгийн ТӨГСБАЯР

Монголын Социал Демократ Нам

Альфа энержи ХХК-ийн зөвлөх

6

Хадбаатарын ЗОЛЖАРГАЛ

Иргэний Хөдөлгөөний Нам

Промимпорт ХХК-ийн захирал

7

Октябрийн
БААСАНХҮҮ

Монгол Ардын
Хувьсгалт Нам

УИХ-ын гишүүн

8

Батдоржийн ЦЭЦЭГМАА

Ард Түмнээ Хайрлая Нам

Ард Түмнээ Хайрлая Намын менежер

9

Ухаагийн
АМАРЗАЯА

Бие даан нэр дэвшигч

Технологийн сургууль

Ахиад л эргэлзээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат,  Рашаант багийн нутагт буюу УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрогт  зургана хүн өрсөлдөнө. Үүнээс хоёр нь эмэгтэй.  МАН-ын нэр дэвшигч Д.Дамба-Очир өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон. Тус Тойрогт Л.Гүндалай эхнэрээ нэр дэвшүүлж байгаа.

Мөн "Буян”-гийн гэх Б.Жаргалсайхан тус тойрогт үзнэ.

48-Р ТОЙРОГ /ОРХОН АЙМАГ/

1

Дорждамбын
ДАМБА-ОЧИР

Монгол Ардын Нам

Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн

2

Банкийн
МЯГМАРСҮРЭН

Ардчилсан Нам

Орхон аймгийн ИТХ-ын дарга

3

Жамсрангийн ЛХАГВАДОРЖ

"Тусгаар тогтнол
эв нэгдэл" эвсэл

Ард капитал ХХК-ийн санхүүгийн шинжээч

4

Базарсадын ЖАРГАЛСАЙХАН

Бүгд Найрамдах Нам

Буян ХХК-ийн зөвлөх

5

Лхагвадоржийн АРИУНАА

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Удирдлагын академийн
тэнхимийн эрхлэгч

6

Ламжавын
АЗЗАЯА

Ард Түмнээ Хайрлая Нам

Чингэс хаан трейвэл ХХК-ийн захирал

Санал болгох

Сэтгэгдэл

top