|

УИХ-ын сонгуульд ОРХОН аймгаас нэр дэвшигчид тодорлоо

saikhnaa 2016/05/26 1334 0
 

УИХ-ын сонгуульд ОРХОН аймгаас нэр дэвшигчид тодорлоо

 

Орхон аймгийн АН өчигдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Зэс Эрдэнийн Хувь ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Алтанхуягнар аймгийн намын хорооны хурлаар дэмжигдэн нэр дэвшихээр болжээ.

Энэ сарын 27-нд болох АН-ын ҮЗХ-ны хурлаар уг нэр дэвшилт эцэслэн баталгаажих юм байна.

46 тойрог
Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баяцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сум Д.Алтанхуяг
47 тойрог Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг Д.Одхүү
48 тойрог Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат, Рашаант баг Б.Мягмарсүрэн
 
Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top