|

Өнөөдрийн зурхай /2016.05.31/

saikhnaa 2016/05/31 773 0

Өнөөдрийн зурхай /2016.05.31/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 31. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал 

бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 25. Ангараг гараг.  Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өөрийгөө тодорхойлох өдөр болно. Од эрхсийн байрлал танд амжилтад хүрэх цорын ганц замыг олоход тусална. Өөртөө шинэ зорилго тавихдаа түүнийгээ нягт нямбай эсэхийг сайн хяна. Амьдралын эрч хүч суларсан байгаа тул удирдлага болон хамтрагч нартайгаа ажиллахад хүнд байх болно. Ухаалаг, хүлээцтэй байдал, залруулах байдлууд давамгайлж байна. Гэр бүлдээ цаг гаргаснаар нэмэлт зарлага ихээхэн гаргах болно. Эмэгтэйчүүд хувийн амьдралд таатай үйл явдал тохионо.


ҮХЭР (4/20-5/20)

Таны хоолны дэглэмээс болж сэтгэл санаа тань маш тогтворгүй болох бололтой. Хэт их сахар, нүүрс ус, кофе зэрэг илчлэг ихтэй зүйл хамгийн их нөлөөлж байж магадгүй. Хүнсний мэргэжилтнээс зөвлөгөө ав. Шударга зан таны хамгийн зөв сонголт байх болно. Хэрвээ хэн нэгэн таныг зовоогоод байвал эелдэг байж, өөрийн хэлэх гэсэн зүйлээ хэл. Бизнесийн хүрээнд багаар ярилцах нь ихээхэн үр дүнтэй байх бөгөөд бусдын туршлагаас суралцаж, олон шинэ санаа олох болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үдээс өмнө идэвхгүй байна. Ажил хийх сонирхол төрөхгүй. Үдээс хойш та сэргэн. Хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь таныг мэдээллээр хангаж, зөвлөгөө өгнө. Аливаа ажил хэргийг эрүүл ухаан зөн билэг, сэтгэл хөдлөлөөрөө шийд. Эдгээр нь танд санасандаа түргэн бөгөөд алдаа эндэгдэлгүй хүрэхэд тусална. Өөрийн хүчинд итгэх итгэл тасралтгүй нэмэгдэж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах итгэл найдвар бий болно. Түүнчлэн найз нөхөд, итгэлтэй, найдвартай хамтран зүтгэгчдээ найдаж болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таныг маш идэвхтэй өдөр хүлээж байна. Олонход нь өөрийн амьдралаа чанарын шинэ төвшинд гарах сайхан боломж олдоно. Хэрэв энэ өдрийн хандлага биеллээ олбол таныг юу ч зогсоож чадахгүй. Энэ өдөр таны хувьд эв найрамдалтай нөхөрсөг найрсаг байна. Танд хэцүү үед найдах найз нөхөд байгааг санаж яв. Ажил хэрэгтээ шударга ханд. Аливаа зүйлд хүрэхэд дөт зам байнга байдгийг битгий март. Таны худал хуурмаг байдлаас найз нөхөд тань хуваалцаж чадахгүй. Өдрийн хасагд гутрангуй байдал тань эерэгээр өөрчлөгдөж болно. Зайлшгүй ганцаараа байж алдагдсан эрч хүч, тэнцвэрээ ол.


АРСЛАН (7/23-8/22)   

Яаралгүй төлөвлөснийхөө дагуу ажил хэргээ явуулахад сайн өдөр. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүчээ төвлөрүүлж, анхааралтай байж азгүй тохиолдлоос сэргийл. Энэ өдөр албан тушаал ахих талаар бүү бодоорой. Үүний оронд албан тушаал дээрээ анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Үл таних хүмүүсийн зүгээс түрэмгийлэлд өртөж болзошгүй. Өдрийн сүүлээр ядарсан, сэтгэл зовнисон байх болно. Оройг ойр дотнын найз нөхдийнхөө гэрт зочилж эсвэл дуртай зүйлдээ цаг зав гаргаж илүү бүтээлч байдалтай байхыг зөвлөж байна. Өөрийн бизнес, сэтгэл зүй, утга зохиол, нийгмийн ажил эрхлэхэд энэ сард таатай байна гэж одод амлаж байна. 


ОХИН (8/23-9/22)

Мөрөөдөмтгий, хөнгөмсөг байна. Амьдралаас зөвхөн таашаал авахыг хүснэ. Амьдрал танд хөнгөн хялбар, санаа зовох зүйлгүй мэт санагдана. Санхүүгийн идэвх гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах эсвэл цуцлахад таагүй өдөр. Сэтгэл санаанд өөрчлөлт гарч, өөртөө итгэл алдаж болзошгүй. Нөхцөл байдал таны хүлээж байснаас өөрөөр эргэж болзошгүй. Холбоо харилцаагаа сэргээж, дэмий хоосон найдвар тээхээс сэргийл. Ажлын түншүүд урам хугалж магадгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй, та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, бас зөв шийдвэр гаргаж чадахгүй байх.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажил хэргийн өрсөлдөөний улмаас хэрүүл маргаан дүүрэн байна. Хэрвээ та чанга хатуу байж чадвал өөрийн байр сууриа хамгаалж, ашиг орлого нэр хүндээ хэвээр нь үлдээнэ. Эрсдэлтэй байдалд дурлах нь таны эрүүл мэндийг ноцтой асуудалд хүргэх шалтгаан болно гэж одод анхааруулж байна. Биеийн хүчний ачаалал болон согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Нөхцөл байдалд хандах хандлага, өөрийн чинь эзлэх байр суурь зэргээ дүгнэх нь зөрчилдөөнт хандлагыг өөрчилнө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Карьераа өсгөхийн тулд удирдлагатайгаа харилцах харьцаа таны хувьд маш чухал байна. Үүнээс нэр хүнд, санхүүгийн байдал тань хамаарна. Гэвч тэдний тавьсан элдэв хязгаарлалтууд таны ажилд саад тотгор болно. Мэдээлэл ямар чухал болохыг анхааралдаа ав. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа чинь улам бүр сайжирна. Та чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Бусдын санал бодлыг сонсох дургүй байна. Маргаж өөрийн зөвийг нотлохыг оролдоно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлал өндөр байна. Ходоод гэдэсний замын өвчнөөс онцгой болгоомжил. Хүлээх байр суурь баримтал. Мацаг барих эрүүл агаарт гарах нь олон өвчнөөс сэргийлж чадна. Азтай байдал улам нэмэгдэж бодит байдлаас дүгнэлт хийж шинэ санаа гаргах чадвартай байна. Бие эрхтэн хурц эрүүл байна.


МАТАР (12/22-1/19)

Урьд өмнөөс илүү өнөөдөр өөрийн санаа бодол, үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах ба тэвчээртэй байж, биеэ барих хэрэгтэй. Санхүүгийн алдагдал хүлээж, сэтгэл санааны хямрал гарч болзошгүй. Энэ өдөр сэтгэл тайван бус, аливаад сэтгэл дундуур байж амьдралаа өөрчлөх, холхон явах хүсэл төрнө. Юм худалдан авах, зугаацан цэнгэхтэй холбоотой зарлага гарна.


ХУМХ (1/20-2/18)

Ажил хэрэг их, шахуу байна. Албан хаагчдад нийгмийн нэг шат дээш өгсөх боломж гарна. Олонх нь ажлаа илүү сонирхолтой ирээдүйтэй ажлаар солих боломжтой болно. Хуучны найз нөхөд, түншүүд, хөршүүдээ бүү март. Удахгүй та тэднээс тусламж гуйж магадгүй байна.

 


ЗАГАС (2/19-3/20)

Илүү зүйлд санаа зовох нь өнөөдрийн төлөвлөсөн ажилд саад учруулна. Зөвхөн өнөөдөр л та хамтрагчтайгаа гэрээ хэлэлцээр хийхийг одод зөвлөж байна. Гэсэн хэдий ч ажлын амжилт чинь таны идэвх зүтгэлээс хамаарахгүй. Өдрийн хоёр дахь хагаст та гэр бүлийнхэнтэйгээ бага зэргийн үл ойлголцол бий болсноор хэрүүл гарах магадлалтай.

Санал болгох

Сэтгэгдэл

top