|

Өнөөдрийн зурхай /2016.04.20/

saikhnaa 2016/04/20 814 0

Өнөөдрийн зурхай /2016.04.20/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч 

Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 14. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Та бизнес, ажил мэргэжлийн хүрээнд маш эрч хүчтэй байх бөгөөд олон хүмүүстэй харилцаж, өөрийн санаачилгыг танилцуулж, бизнесийн гэрээгээ дуусгахыг хичээх болно. Цалингаа өсгөх талаар удирдлагатайгаа болгоомжтой ярихгүй бол өөрийгөө асуудалд оруулж мэднэ. Өөртөө итгэлтэй байж, хийж байгаа ажлаа сайтар мэддэг байх хэрэгтэй. Ямар нэг санхүүгийн хэлэлцээ хийхэд тийм ч таатай бус байх бөгөөд таны хэт хурдан яриа хүмүүсийг залхаах болно. Өөрийнхөө яг юу хүсэж байгааг мэдэх хүртэл хүлээж, хүмүүсээр яриулахыг хичээ.


Үхэр (4/20-5/20)

Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Тиймээс сэтгэл хөдлөлөө үг хэлээрээ илэрхийлэхийг оролд. Учир нь таны бодол, зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Таны бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан шинэ санаачилгууд танд саад болох болно. Өөрийн төрөлх зөн совиндоо итгэж чадвал та бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болж, бараа бүтээгдэхүүнээ асар өндөр үнээр худалдах болно. Болж өгвөл амрахыг хичээ. Өөртөө зориуд амрах цаг гаргаж, амралтаа адал явдлаар дүүрэн хөгжилтэй өнгөрөөхийг хичээ.


Хамтатгах (5/21-6/21)

Сар таны гаригруу шилжсэнээр таны зан ааш эелдэг зөөлөн байх болно. Гэхдээ зарим зүйлийг хэтрүүлэхээс сэрэмжил. Эс тэгвэл энэ нь ирээдүйд санхүүгийн болон хувийн асуудал үүсгэхээс гадна таны харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Танд хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар маш их байна. Эдгээр ажил танд төсөөлж ч байгаагүй их ашиг өгөх болно. Энэ бүхэн таны амьдралд маш их өөрчлөлт оруулах бөгөөд дуусгаагүй бизнесийн ажлаа хүртэл дуусгах болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хайр сэтгэлийн харилцаанд тохиолдох зүйл танд таалагдахгүй байж болно. Ойр дотнынхны харьцаа танаас дээд зэргийн зохион байгуулалтыг шаардах болно. Өдрийн эхний хагаст ямар ч ажил хэргийн уулзалт, хайрын болзоог зөвшөөрөхөд хэцүү байх болно. Харилцан ойлголцол огт байхгүй байна. Магадгүй зарчмын асуудлаар халуун маргаан болж мэднэ. Бүх ажил хэргийг өдрийн хоёрдугаар хагас хүртэл хойш нь тавь.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр янз бүрийн учир шалтгаанаар таны зарлага орлогоосоо хэт их байна. Иймээс бэлэн мөнгө маш ихээр дутагдана. Нөхцөл байдал хэдийгээр ийм байгаа ч бүх өр зээл төлбөр тооцоогоо хийж дуусга. Сэтгэл санаа хангалуун байж чадахгүй байгаа бол хэвийн байдалдаа буцаж орохын тулд бусдаас тусламж, туслалцаа авч болох юм.


Охин (8/23-9/22)    

Хэтэрхий нэг зүйлд дурлавал гэмшихэд хүргэж болзошгүй. Төрөл садан, ойрын хүнтэйгээ муудалцсан бол учраа ол. Олон нийтийн хурал, улс төрийн цуглаанд оролцоод хэрэггүй. Сэтгэл санааны тавгүй байдал, эмзэг ба үг хэлэхдээ эрс байдал мөн болзошгүй алдагдалд хөнгөн хандах нь зөвхөн мэргэжлийн хүрээнд амжилтад муугаар нөлөөлөөд зогсохгүй таагүй тохиолдолд удирдлагатайгаа ноцтой зөрчилдөөнд хүргэнэ. Сургалт, хамтрагчтай харилцах, гэр бүлийн харилцаанд сайн зүйл болохгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Санаж бодсон зүйлээ бүтээлчээр хийж гүйцэтгэх болон гэр орны тохижилттой холбоотой ажил төрөлд тохиромжтой өдөр. Өнөөдөр өөрийн хүсэл тэмүүлэл илэрч, дээдсийн маягийн зугаа цэнгэлд татагдана. Театр, тоглолтод очно, найз нөхөд урина эсвэл айлчилж ирнэ. Энэ нь цагийг сайхан өнгөрүүлж, авьяас чадвараа харуулах боломж олдоно. Хувийн амьдралд танд ашигтайгаар эргэх гэнэтийн өөрчлөлт гарч болох магадлалтай.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр юуг ч бүү төлөвлө, учир нь тэртээ тэргүй биелэхгүй. Санаа нийлэхгүй хүмүүстэй эвлэршгүй зөрчилдөнө. Хамрын багалзуур, хоолой, чих өвдөж болзошгүй. Хурдан давхих, ганцаар зугаалахаас зайлсхий. Хамт олонтойгоо харилцах санаа нэгтнүүдийн дунд идэвхтэй амрах нь ашигтай. Таны дулаан, уужим, өгөөмөр зан ямар ч хамт олныг амилуулж эргэн тойрондоо өөдрөг үзэл, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлнэ. Шинэ сонирхол гарч ирж магадгүй.


Нум (11/22-12/21)   

Шоу бизнес зугаа цэнгэлийн салбарт санхүүгийн алдагдалд орох магадлалтай. Урлагийн хүмүүс гарахад маш хэцүү хараат байдалд орж магадгүй. Санхүүгийн асуудлаар амжилтад найдаад хэрэггүй. Эрсдэл хийх, ихээхэн бооцоотой тоглохоос зайлсхий. Томоохон өөрчлөлт хийх эсвэл мөнгө далд хийхэд таатай. Эргэн тойрных таныг хүрээлж буй хүмүүсийг удирдахад хялбар байна. Өдрийн хагаст томоохон осол аваар гарж болзошгүй тул машин унаатай хүмүүс илүү болгоомжтой байгаарай.


Матар (12/22-1/19)   

Спорт, уран бүтээлд ээлтэй өдөр. Удирдагч болж чадах боловч таны төсөл саналуудыг хүмүүс дэмжихгүй. Шинэ арга нэвтрүүлэх ажилд хүндрэл тулгарна. Бизнесийн түншээ солиход тохиромжгүй үө. Ажил хичээлд хуучин арга баримтал. Таны илүү сайн хэмээн бодсон тань эндүүрэл байж болно. Од гаригс хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатайг анхааруулж байна. Урд шөнийн зүүд зөн билэгтэй сайн байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр алдаа дутагдал гарч магадгүй. Энэ нь шийдвэрлэх суудалд нөлөөлнө. Санхүүгийн байдалд анхаарч ажил хэрэгч гэрээ хэлэлцээр хийхийг бодох хэрэгтэй. Шинэ ажил эхлэх болон ахуйн амьдралын асуудлыг шийдэхэд тааламжгүй өдөр. Хүн ихтэй газар очих, олон нийтийн газарт очихоос зайлсхий. Хэн нэгэн таныг мөрдөж мөшгөж мэднэ. Иймд болгоомжтой байж, эрүүл ухаантай байх нь өдөрт тохиолдох сөрөг хандлагуудыг даван туулахад тусална.


Загас (2/19-3/20)

Таныг төсөл эсвэл мөрөөдлөө биелүүлэхэд тань асар их дэмжлэгийг од эрхэс үзүүлнэ. Таны хайр сэтгэлийн хүрээнд түгшүүртэй байдал ба нууц айдас нь батлагдаагүй, урагшаа зоригтой алх. Таны тэвчээртэй, бүтээлч, уран сэтгэлгээ нь өөр бодлогын тусламжтай зорилгодоо хүрэхэд тусална. Магадгүй өнөөдөр таны одоогийн байдлыг үндсээр нь өөрчилж болох мэдээ авч болно. Хэрэв та зорилгодоо хүрэхээр тууштай шийдсэн бол хариуцлагатай, хямгач бай. Тэгвэл ойр дотны хүмүүс тань сэтгэл хангалуунаар таныг дэмжих болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top