|

З.Энхболд Н.Алтанхуягийг нутагт нь унагааж дэвшүүлэн зайлуулах "Б" төлөвлөгөө хэрэгжлээ

saikhnaa 2016/05/27 600 0

З.Энхболд Н.Алтанхуягийг нутагт нь унагааж дэвшүүлэн зайлуулах "Б" төлөвлөгөө хэрэгжлээ

 

Тэрээр унах нүхээ хэрүүл хийж байж өөрөө ухав

        УИХ-д нэр дэвших процесс эхэлж дээр дооргүй тойрог булаалдан улай үзсэн элээ шиг эргэлдэж байна. Зарим нэгэн аймгууд хүн ам цөөтэй ч мантадын тоогоо нэмсэн байхад зарим аймгууд хүн ам илүү ч мандатын тоо цөөхөн байсан. Жишээ нь иймэрхүү маягийн хэрүүл хийж байж Увс аймагт нэг мандат авсан 60 нас дөхөж яваа Н.Алтанхуяг хотоос айж нутгийн зүг горьдлого тээн нисэн оджээ.

Ёстой л нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр улс төрийн орон зайд үдэхийн тулд нутгийн зон олноороо туг тахихаар шийдсэн бололтой. Нөгөө талаар З.Энхболд түүнийг унахыг нь мэдэж  дотроо хөх инээд нь хүрч, түүнд зориулан мандатын тоог нь нэмж нутагт нь цөлж байгаа тухай яриа ордноор нэг цууриатаж байна. Увс угаасаа л улаан тойрог шүү дээ.

Нэрээ сольсон эхнэрээ ч сольдог /Алтантуяа/Алтанхуягийн хувьд аминд нь орох ганц найдлага аймгийн засаг дарга улаан хорчин Түгжил хочит, сум нэгт /Малчин сумынх/ Д.Цэндсүрэндээ найдан сүүлчийн могикан болж азаа үзэхээр харанхуй зориг шулуудсан нь энэ аж.

Ер нь тус аймагт МАН нь ч бас АН-тайгаа хутгалдаж элдэв тохироо хийж байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл аймгийн МАН-ын дарга Д.Батсайхан гэгч нөхөр нь ИТХ-д нэр дэвшихгүй мөртлөө нэр дэвшигчдээсээ гар хардаг элдвээр хаалт хийдэг хуучин башир аргаасаа салж чадахгүй улам гүнзгий мэргэшиж, төрөлхийн авлигач нөхөр гэдгээ харуулж яваа бололтой.

Учир нь мань эр аймгийн ИТХ-ын дарга байхдаа авлигын хэргээр засаг дарга Цасчихэртэйгээ хамт дээлээ нөмөрч байсан цаг сайхан. Ямартай ч 76 тойрогт нам бүрийн шилдгүүд даалгавар аваад сонгогчидтойгоо уулзахаар мордож буй энэ цаг үед хазгай хэлт нутгийнхан аль хэдийн сонголтоо хийчихсэн суугаа аж. Увс нутаг улс төрд удаан суусан хүний эцсийн зогсоол биш эхний зогсоол байх ёстой гэсэн дүрмээр саналаа өгөхөөр айл хотгүй шийдчихсэн гэнэ.

Энэ ч утгаараа 21 аймагт хийсэн судалгаагаар өнөө жилийн сонгуулиар ард түмэн улс төрд удсан хүмүүсийг сонгохгүй гэсэн хэд хэдэн социологийн судалгааны дүнгээр бол хууччуул бүгд тэтгэвэртээ гарна гэж  улс төр судлаачид үзэж байна.

Тийм ч учраас улс төрийн намууд нэр цэвэр шинэ залуу боловсон хүчнүүдээ УИХ, аймаг нийслэл сум дүүргийн сонгуульд сойх хууччуулыг тойргоос нь салгаж энд тэнд шинэ тойрог өгөн аз туршуулж ерөнхийдөө дэвшүүлэн зайлуулах бодлого баримталж байгаа нь ч нууц биш юм.

Увсынханы хувьд ч бас аргагүй юм. Монголын нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Ж.Батмөнх гуайгаас эхлээд, Хүрлээ Чойжоо гээд дандаа МАХН, МАН ялдаг нь социализмийн үеийн тэр сэтгэхүй генэнд нь суучихсан ард түмэн ч гэж дүгнэх нь бий. Юутай ч АН нь гарна уу, МАН нь гарна уу мань мэтэд ямар хамаа байхав.

Н.Алтанхуягийг Мөнхийн улаан тойрог болох нутагт нь өвдөг шороодуулж зайлуулах, Алтангадасыг арчих АН-ын Б төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж эхэлжээ.

Ж.Отгончимэг

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top