|

Б.Мягмарсүрэн Уурхайчинг “амлаж”, Х.Манлайбаатар Шандыг “голжээ”

saikhnaa 2016/05/18 1324 0

Б.Мягмарсүрэн Уурхайчинг “амлаж”, Х.Манлайбаатар Шандыг “голжээ”

 

Г.Батмөнх "даргатай” аймгийн шинэ АН-ынхны ИТХ-ын сонгуульд сойж буй 33 нэр дэвшигчдийг танилцуулж байна. Аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн нэрсийн жагсаалтаас харвал шинэ АН-ын нэр дэвшигчид өөр өөрийн хүслээр сонгогчдоо амлаж, иргэдтэй мөрийн хөтөлбөртэй золгох гэж буй бололтой. Б.Мягмарсүрэн дарга аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуульд нэр дэвшихдээ Уурхайчин багийг "амлан” аваад байна. Уурхайчин 2 мандаттай. Багийн хувьд цомхон, 20 шахам байшингийн талд нь ороод ажиллачихвал бүх юм "ОК” гэж үзэж буй бололтой. 2012 оны орон нутгийн сонгуулиар гэнэт тодорсон эрхмүүдийн нэг бол Хатанбаатарын Манлайбаатар болой. Тэрбээр энэ удаад тойргоо сэлгэж Даваат багт хүч үзэх гэнэ. Түүний хувьд хөлийг нь дөрөөнд хүргэж гарыг нь ганзганд хүргэсэн Шанд багийн иргэдээ голж шинэ дүр төрхтэйгээр Даваатынхантай нүүр тулахаар төлөвлөж байгаа аж. Арга ч үгүй шинэ жилээр ганц хоёр удаа хүүхдүүдэд бэлэг тарааснаас өөр гавьтай хийсэн ажилгүй түүний хувьд бууриа сэлгэх нь эз үү, аз уу. Шандынханы буянаар Х.Манлайбаатар үйлдвэрийн том хэлтсийн орлогч дарга хүртлээ дэвшсэн зэргээ таг мартсан бололтой.

Энэхүү 33 нэрнээс харвал одоогийн төлөөлөгч болох Д.Баярмагнай, Б.Мягмарсүрэн, Р.Цэрэндорж, Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Ж.Ганчимэг, Р.Улаанхүү, М.Болдбаатар, Х.Манлайбаатар нарын "ШАК”-ын гишүүд байна. Эднээс Р.Цэрэндорж өмнөх сонгуульд намын жагсаалтаар орж ирсэн. Одоо тэрбээр "ангийн дарга”-тайгаа нийлээд Уурхайчинг амлаад байгаа. Уурхайчинд шинэ намаас зоогдсон нэрнээс харвал энэ багийн бүх оршин суугч АН-д өргүй л бол хоёулаа гарах нь юу л бол. Энэ талаас нь харвал Р.Цэрэндорж "унах” дүр зураг харагдана. Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Ж.Ганчимэг, Р.Улаанхүү, М.Болдбаатар нар бууриа сахиж сонгогчидтойгоо нүүр тулна. Гэхдээ энэ удаад сонгогчид тэдний заримыг нь үнэндээ танихгүй болов уу. Тэдний нэг нь М.Болдбаатар. Баянцагаан багаас аймгийн ИТХ-д сонгогдсон. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Дэлхийд данстай том үйлдвэрт цех хэсгийн дарга болж дэвшсэн. Аймгийн ИТХ-ын Ажлын албанд ажилладаг эхнэрээ "орон тооны цомхотгол”-д оруулаад удалгүй Хуримын ордны дарга болгосон. Өөрөөр хэлбэл, 2012 онд аймагт АН ялахад ашгийг нь хамгийн их хүртэгсдийн магнайд М.Болдбаатарын гэр бүл орно. Том тендэр дээр ч нэр ус нь гарч байсан дуулддаг. Үнэн худлыг бүү мэд. Харин эсрэгээрээ 2012 оноос хойш Баянцагаан багийн иргэдийн амьдрал төлөөлөгч М.Болдбаатарынх шиг өөдлөн дээшлээгүй гэж намынх нь нөхөд шивнэдэг нь нууц биш болсон. Дээр нь Д.Доржпүрэв, Р.Рагчаа нар байна. Тэдний хувийн компаниуд хэрэглэсэн цахилгааныхаа мөнгийг төлөхийн оронд Р.Рагчаа, Д.Доржпүрэв хоёр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж "Эрдэнэт ус”-ын Р.Гантулгыг хэдэн байцаагчтай нь загнаж байгаад гэрлээ залгуулдаг "том дарга нар”. Ингээд харвал Д.Доржпүрэв, Р.Рагчаа нар амьдралыг өөр өнцгөөр хардаг бололтой.

Шинэ намын дарга Г.Батмөнхийн гартаа атгасан энэ 33 нэрнээс харвал ихэнхдээ "шинэковууд”-ыг түлхүү оруулжээ. Даанч тэдний олонхийг эрдэнэтчүүд сайн мэдэхгүй. Аймгийн шинэ АН-аас "бор халзан төлөг” ч байсан сонгоорой гэж УИХ-ын болон аймгийн ИТХ-ын "тогтоол” гараагүй. Тиймээс танихгүй эрхмүүдийн хувьд нэр дэвшихийн бөөн хүслэн, баяр хөөр байгаа болохоос биш тэднийг гарна гэж хэн ч хэлээгүй. Тэдний заримаас онцлоё. Жагсаалт дотор АПУ-гийн буюу Г.Батхүү гишүүний "хамаатнууд” давхиж байна. АПУ-гийн Г.Лхагвадорж гэдэг эрхэм "Сайн” дэлгүүрийн менежер Б.Энх-Амгалангаа дагуулан улс төрд орохоор дуу шуутайхан алхаж явна. Шинэ АН-ын удирдлага АПУ-гийнханд аяганы хариугаа барьсан нь энэ болов уу. Учир нь АПУ хүнсний захын өмнө дөрвөн давхар шар байшин бариад түүнээсээ дөрвөн байрыг намдаа "бэлэглэсэн” дуулддаг. Түүнд нь ч шинэ намын эрхмүүд орсон сурагтай.

Мөн Б.Мягмарсүрэн даргын ойрын хүн гэгддэг Д.Эрдэнэбат "хамгаалагч” энэ удаад аймгийн ИТХ-ын төлөөлөгч болохоор давшилтад оржээ. Олны анхаарлын төвд байсан түүний хувьд иргэнээ төлөөлөөд улс төрд ороход иргэдийн хувьд асуух асуулт гарах л болов уу. "Орхон АЗЗА”-гийн "эзэн” Д.Эрдэнэцогт эдний дунд нэлээн бийлэгжүү загнасан шигээ алхаж яваа аж. Нэг хэсэг МоАХ-ны дарга хийж бужигнуулсан. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг хурдан морь, хөөрөг тэргүүтнийг үнэ цохин худалдан авч байгаа сураг дуулддаг. Тэрбээр энэ удаад Уртын голд үзэх гэнэ. Мөн хэзээ ч гандан буурахгүй гэх гурав унасан ч дөрөв дэх удаагаа даагаа нэхэхээр Б.Нэргүй гэх эмэгтэй Рашаант багийг сонгон бэлтгэлээ базааж байгаа бололтой. Түүний нөхөр Х.Олзбаатар МАН-ын гишүүн. Бас л намаасаа нэр дэвшиж байгаа сураг байсан. Т.Хайрат гэх нөхөр өнөө жил Согоот багт нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр юмыг яаж мэдэх вэ намынхан намайг дэвшүүлэхгүй бол гээд бие даагчаар бүтргүүлсэн байгаа. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог үлгэр бий л дээ. Г.Батмөнх шинэ дарга Жаргалант сумыг МАН-д зүгээр л бэлэглэжээ. АН-ынхан мал малчин, тариаланч нарт дургүй "мах иддэггүй” хүмүүс учраас Малчин багийг тараасан, бас аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнг нэр дэвшүүлээгүй "хөөжээ”. Энэ нь МАН-ын Д.Дэлгэрбаяр, П.Пүрэвлхагва нарт гэнэтийн бэлэг төдийгүй Д.Цог-Очир, Д.Батбаяр нар зүгээр л нэг зөөлөн боорцог болно. Жаргалантын ИТХ-ын дарга асан Д.Цэрэннямыг шинэ намын Г.Батмөнх дарга "Чи аймгийн намын хорооны гишүүн биш учраас нэр дэвших боломжгүй” гээд гаргасан байдаг. Өнөөх Д.Цэрэнням нь "За тэгвэл би АН-аас гарлаа. Май батлахаа ав. Би ХҮН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшинэ” гээд намын батлахыг нь нүүр лүү нь шидчихээд гараад явсан дуулддаг. Эндээс харвал Д.Цэрэнням ч Жаргалантаас гараад ирэхийг хэн байг гэхэв. Тэр үед Г.Батмөнх дарга түүнд ямар хадаг барих бол.

Энэ мэтээр шинэ АН-ын 33 нэрийг сонжвол багагүй сонин содон зүйл харагдана. Энэ 33 нэр дэвшигчийн 11 нь буюу гуравны нэг нь үйлдвэрийн ажилчид байна. Энэ талаас нь харвал Г.Батмөнх дарга нэр дэвшигчдийнхээ багагүй хэсгийг өөрийн хүрээллээс тодруулсан байх юм. Хамгийн сонирхолтой нь АН-ын дүрмэнд "Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн УИХ-д, намын хорооны гишүүн аймгийн ИТХ-д нэр дэвшинэ” гэсэн заалт дээрх 33 хүний олонхид нь асуудал болж байгаа. Хэн хэн аймгийн шинэ АН-ын хорооны гишүүн мөн, биш вэ гэдгийг албан бус мэдээллээс харна уу.

http://www.erdenetnews.mn/?p=6309


 

Овог нэр

 

Нэр дэвших тойрог

 

Ажил албан тушаал

 

Намын сонгууль ажил

 


Бошгын Алтанхуяг Зэст баг 1 тойрог   НХ-ны гишүүн биш

Банзрагч Бадрах-Эрдэнэ Зэст баг 1 тойрог   НХ-ны гишүүн биш

Дарамжав Баярмагнай Оюут 2 тойрог ГОК-д дарга  

Гарамжавын Баянмөнх Оюут 2 тойрог    

Банк Мягмарсүрэн Уурхайчин 3 тойрог ИТХ-ын дарга  

Рэнцэн Цэрэндорж Уурхайчин 3 тойрог ГОК-д дарга  

Дамдиндорж Доржпүрэв Хүрэнбулаг 4 тойрог    

Бат-Очир Гантүшиг Хүрэнбулаг 4 тойрог   Батламжлагдаагүй

Раднаа Рагчаа Бүрэнбүст 5 тойрог    

Данжаад Энхбат Уртбулаг 6 тойрог ЗД-ын Орлогч НХ-ны гишүүн биш

Батаа Хээрийнбаатар Согоот 7 тойрог ГОК-д дарга  

Төлөү Хайрат Согоот 7 тойрог ГОК-д НХ-ны гишүүн биш

Эрдэнэбаатар Амарбаясгалан Дэнж 8 тойрог   НХ-ны гишүүн биш

Бямбадорж Цэвэгмэд Дэнж 8 тойрог   Нх-ны гишүүн биш

Балжинням Булганчимэг Эрдэнэ 9 тойрог    

Дашдондог Эрдэнэбат Эрдэнэ 9 тойрог    

Лувсанчүлтэм Батгэрэл Их залуу 10 тойрог   НХ-ны гишүүн биш

Жамц Ганчимэг Наран 11 тойрог ГОК-д дарга  

Хандаа Жаргаланбаатар Шанд 12 тойрог    
20. Тогтох Бямбажаргал Рашаант 13 тойрог    

Бямбажав Нэргүй Рашаант 13 тойрог ГОК-д дарга  

Думаа Мөнх-Очир Цагаанчулуут 14 тойрог    

Шарав Раднаадагий Цагаанчулуут 14 тойрог    

Батбаяр Ганбаяр Булаг 15 тойрог ГОК-д НХ-ны гишүүн биш

Рэнчээ Улаанхүү Баянбулаг 16 тойрог ГОК-д  

Мягмарсүрэн Болдбаатар Баянцагаан 17 тойрог ГОК-д дарга  

Ганхуяг Лхагвадорж Баянцагаан 17 тойрог    

Дэжид Ганбат Говил 18 тойрог   НХ-ны гишүүн биш

Хатанбаатар Манлайбаатар Даваат 19 тойрог ГОК-д дарга  

Баясгалан Энх-Амгалан Яргуйт 20 тойрог   НХ-ны гишүүн биш

Далхсүрэн Эрдэнэцогт Уртын гол 21 тойрог Орхон АЗЗА-д дарга  

Даваасүрэн Цог-Очир Жаргалант сум 22 тойрог   НХ-ны гишүүн биш

Дашбалдан Батбаяр Жаргалант сум 22 тойрог  
НХ-ны гишүүн биш
 

Санал болгох

Сэтгэгдэл

top