Манай
эрх баригч Намууд маань эрх ашгийнхаа сонгогч олны эрх ашгийг үл
хэрэгсдэгийн тод жишээг УИХ-ын сонгуулийн тойрогт хувиарласан мандатын
тооноос харж болно.
- 20 сум, 83,800 хүнтэй Баянхонгорт 3 мандат,
- 17 сум 71,200 хүнтэй Хэнтийд 3 мандат хувиарласан атлаа
- 19 сум, 81, 200 хүнтэй Увсад 2 мандат хувиарлажээ.
.
- 15 сум, 46,800 хүнтэй Өмнөговьд 2 мандат,
- 13 сум, 56,600 хүнтэй Сүхбаатарт 2 мандат хувиарласан атлаа
- 16 сум 60,800 хүнтэй Булганд 1 мандат,
- 18 сум 60,900 хүнтэй Говь-Алтайд 1 мандат хувиарлажээ.
3000 хүний зөрөөн дээр 1 мандат нэмдэг, 4000-14 000 хүний дутуу байсан ч 1 мандат нэмдэг нь ямар ёс вэ?
Ийнхүү шударга бус хувиарлалт хийсний шалтгаан нь ердөө л улс төр гэж харагдана.
Увс,
Булган, Говь-Алтай аймгууд АН-д санал өгөх магадлал багатай, ер нь Увс,
Говь-Алтай хоёр аймгаас Ардчиллаас УИХ-дялалт байгуулж байсан түүх
үгүй. Гэвч энэ нь тэнцвэргүйгээр мандатын тоог хасах үндэслэл биш
баймаар. Үзэл бодлынхоо төлөө Увс, Булган, Говь-Алтайнхан сонгох,
сонгогдох эрхээ хязгаарлуулах, гадуурхагдах учиргүй. Энэ нь "Увс,
Алтайнхан та нар АН-д санал өгдөггүй учир цаашаа бай" гэж буйтай агаар
нэг.
Юун ардчилал вэ? Юун эрх тэгш, шударга ёс вэ?