|

С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй

saikhnaa 2016/05/11 503 0

С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй

 


ИЗНН-ын сонгуульд оролцох хүсэлтийг СЕХ бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Уг асуудлаар өчигдөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан, ил захидал илгээсэн. 

 

Харин АН-ын зүгээс ИЗНН-ыг сонгуульд дэмжин орох санал тавьсан бөгөөд УИХ-д таван мандат, НИТХ-д гурван мандат өгөх тохироог ҮЗХ-н дээр эцэслэн шийднэ. АН-аас тойргийн мандат амлаж буйтай холбогдуулан С.Дэмбэрэл, С.Оюун нарыг тус намын нэр дээр сонгуульд өрсөлдөнө гэх мэдээлэл явж байсан.


Тэгвэл ИЗНН-ын дарга С.Оюун "Би энэ удаагийн сонгуульд оролцохгүй. Нийгэм шинэ хүн хүсэж байна. Намаасаа гарч, АН-д элсэхгүй. Шинэ залуу боловсон хүчнээ ИЗНН-ын зүгээс дэмжинэ" гэсэн тодруулга өгсөн байна. 

 

О.Заяа


Санал болгох

Сэтгэгдэл

top