|

СӨХ-ийн үйл ажиллагааг шалгажээ

saikhnaa 2016/05/20 531 0

СӨХ-ийн үйл ажиллагааг шалгажээ

 

СӨХ-ны үйл ажиллагааг шалгах зорилготой 7 байгууллагын нэгдсэн шалгалт аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдлаа. Шалгалтад Баян-Өндөр суманд бүртгэлтэй 31 СӨХ, бүртгэлгүй иргэдээс мөнгө хураасан гэх гомдлын дагуу шалгагдаж байгаа 3 СӨХ-д шалгалт хийгдээд дуусчээ. Энэхүү шалгалт 16 чиглэлд явагдсан.

Тухайлбал үүнд СӨХ-дын 2013-2015 оны санхүүгийн тайланг шалгах, ажиллагсдын цалин хөлс, НДШ, ЭМД-д хамрагдсан байдал, иргэдээс ирүүлж буй гомдлыг хянан шалгах, засвар ашиглалтын мөнгөний зарцуулалт цэвэрлэгээ, Монголын СӨХ-ны дээд зөвлөл, салбар зөвлөлд хураамж татвар төлөх асуудлыг хянан шийдвэрлэх, подваль техникийн давхруудын арчлалт хамгаалалтын асуудлыг шалгах гэх мэтчилэн 16 чиглэлд явагдсан байна.

Мөн шалгалтын хүрээнд 7 мянга орчим өрхөөс СӨХ-ны үйл ажиллагааны талаар санал асуулга авчээ. Одоогийн байдлаар шалгалтын дүнг нэгтгэх ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү шалгалтаар СӨХ тус бүрээр нь дүгнэлт гаргах юм байна.
 
Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top