|

Эгч нь дүүгээ хүүхдээ хая эсвэл бид чамайг хаялаа гэжээ

saikhnaa 2016/05/18 618 0

Эгч нь дүүгээ хүүхдээ хая эсвэл бид чамайг хаялаа гэжээ

 

Төрсөн эгч дүү хоёр нийлэн дүүгийнхээ хүүхдийг хаяснаас хөөрхий хүүхэд эндсэн хэрэг гарчээ. Архангай аймгийн Ихтамир сумаас гаралтай эгч дүү Б.Ч, Б.Д нар нь үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн 7- дугаар хорооны 10-р байрны ...-р орцны хоёрдугаар давхарт Б.Д-гийн төрүүлсэн 1 нас 7 сартай охиныгхаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон. Орцонд хүүхэд хаясан байсныг таксины жолооч мэджээ. Тэрээр зорчигчоо дагаж орон мөнгөө аваад гарч иртэл хаалганы үүдэнд нь цонхигор царайтай мяраалаг охиныг орхисон байсан гэнэ. Охин нимгэн цагаан куртиктэй, ноосон малгай өмссөн хүрэн даавуунөмдтэй гуталгүй улаан хүрэн эрээн оймстой гадуур нь улаан хүрэн нимгэн одеалиар хучсан байдалтай байжээ. Тэрээр шуудхан орцны жижүүрд хэлээд өөрөө цагдаа түргэн тусламж дуудсан гэнэ. Гэсэн охин уушигны хатгалгаа нь хүндэрсний улмаас эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Энэ хэргийг охины ээж болох бүсгүй эгчийн хмат үйлдсэн боловч эгч нь хамт яваагүй хэмээн мэлзсэн. Харин дүү нь охиноо хая эсвэл бид чамайг хаяна гэж тулгасан гэнэ. Тэдний аав нь архинд орж ээж нь өөр хүнтэй суугаад хаяад явсан тул эгч дүү тавуулаа нийлэн дотуур байранд амьдардаг байжээ. Гэтэл дээр нь нялх хүүхэд нэмэгдсэн нь "нэрмээс” болсон бололтой. Охин багадаа хоёр хөлөө хугалж тэр нь бороолсон ч сульдаа өвчний улмаас яс нь сийрэгжсэн тул босож явж чаддагүй байж. Мөн нүдэнд нь цагаа туссан гээд "өөлөх” зүйл их гарч. Ээж нь бичиг баримтгүй тул охиндо төрснийы гэрчилгээ аваагүй ул эмчлүүлж чадаагүй хэмээн дараа нь мэдүүлжээ. Охины эцэг гэх таксины жолооч хүүхэд болсоныг нь мэдээд шууд л зугтаасан гэнэ. Төрсөн эх  нь болох Б.Д .нь "...Манай эцэг Б нь Хэнтий аймагт амьдардаг бөгөөд ээжээс салсанаас хойш биднийг харж үзэхээ больсон бол ээж  2015 оны 11өөр хүнтэй суугад явсан...би таксинд явдаг Гантулга гэдэг залуутай танилцсан. Жирэмсэн болсноо хэлэхэд эцэг эхдээ хэлээд цуг амьдраягэж хуураад сураггүй алга болсон. 3-р төрөхөд амаржаад одоо амьдарч байгаа нийтийн байрандаа өрөө түрээслэжорсон. Сарын дараа хүүхдийнхээ бичиг баримтыг авахаар хөөцөлдөх гэтэл манай ээжийнтөрсөн дүү чи бичиг баримт хөөцөлдөхөө түр азнаж бай чамайг зөвшөөрвөл хүүхдийг чинь өргөж авах хүн байна гэж хэлсэн. Тэгээд нэг эгчийн нэрийг утасны дугаарын хамт өгсөн. Би тэр хүнтэй уулзалгүй утсаар ярихад ламд үзүүлж байгаад өргөж авах авахгүйгээ хэлье гэсэн. Тэгээд сураггүй байж байснаа охиныгдөрвөн  сар хүрэхэд нөгөө эгч надруу яриад өргөж авахааргүй боллоо гэж хэлсэн. Миний охинтөрөлхийн нүд нь болоргүй хоёр хөл муутай байсан. Эгч Ч нөхрөөсөө салаад хамт амьдрахаар ирсэн бөгөөд бөгөөд орой үдэш ажлаасаа орж ирээд манай хүүхдийг уйлахаар наад хүүхдээ аваад зайл гэдэг болсон. Дараа нь эгч хүүхдээ энд тэнд аваачиж тавьдаг юм уу яадаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэжээх хүнгүй очих газаргүй болохоор хүүхдээ хаяхаар шийдээд охиноо аван эгчийн хамт явсан. Манай эгч тухайн үед надаас хүүхдээ хая эсхүл бид нар чамайг хаялаа гээдбайсан. Манай охин бөгсөөрөө явдаг, хоёр хөл дээрээ зогсож чаддаггүй” гэжээ. Харин эгч нь "...Бид түрээсийн байранд амьдардаг. Дүү  жирэмсэн гэдгээ хэлээгүй явсаар байгаад төрсөн байсан. Төрсөнийдараа эмч нар хөл нь мултралтай байна, нүдэнд нь цагаа унасан байна, хоёр сарын дараа үзүүлээрэй гэж хэлж байсан. Бичиг баримтгүй хүүхэд байсан тул үзүүлж чадаагүй. Дүү гадуур их явдаг. Тэр өдөр намайг ажлаас тараад ирэхэд хэдэн өдөргадуур явж байгаад гэртээ ирсэн байсан. Би загнаад гараад явсан. Эргээд ороод ирэхэд хүүхэдтэйгээ байхгүй байсан. Дараа нь цагдаад дуудагдсан. Дүү тэнд тааралдаад тантай хамт явсан гэж хэлсэн шүү гэсэн. Байцаагч дүү чинь тантай хамт явж хүүхдээ хаясан гэж мэдүүлэг өгсөн, үнэн үү гэж асуухад би айсандаа тиймээ гэж хэлсэн. Өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зур гэхээр нь зурсан. Ийм юм болно гэж бодоогүй” гэжээ. 

НУУЦ.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top