|

цаг агаарын мэдээ

saikhnaa 2016/04/13 12569 3600

цаг агаарын мэдээ

 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж,  цасан болон  шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 


2016 оны 04 дүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойнооос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  


2016 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв 

14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15,16-нд ихэнх нутгаар сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.



Санал болгох

Сэтгэгдэл

top