|

Цаг агаарын мэдээ

saikhnaa 2016/03/21 750 0

Цаг агаарын мэдээ

 

2016 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүсийн  нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 


2016 оны гуравдугаар сарын 22-нээс гуравдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд төв болон говийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22,23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.



Санал болгох

Сэтгэгдэл

top