Тэгвэл энэ нь цаанаа учиртай байжээ.
УИХ-ын
2016 оны сонгуульд ХҮН, Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам, Бүгд
найрамдах нам зэрэг 11 нам хамтарч эсвэл байгуулж оролцохоор болсон
байна. Энэхүү эвслийг удирдах хүн нь ч хэдийнэ тодорсон нь С.Ганбаатар
гишүүн аж.
Тэрбээр
эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт
ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэр ч утгаараа гишүүн
УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа
юм байна.
С.Ганбаатар
гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа "Би энэ
тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх
боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй ” гэж мэдэгдсэн байна. Одоогоор
эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна. Үүнээс үзвэл жижиг намууд
С.Ганбаатартай хамтарч эрх баригчид, төрийн хулгай луйвартай тэмцэхээр
болов бололтой.
Шар хүү