|

Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг шинэчлэн боловсруулжээ

saikhnaa 2016/03/30 1052 0

Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг шинэчлэн боловсруулжээ

 

Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг шинэчлэн боловсруулжээ. Тус хөтөлбөр нь 2016-2021 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих юм байна. Хэрэгжилтийн үр дүнд гадаад харилцаа, худалдаа өргөжих, Орхон аймгийг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой үр дүнд хүрнэ гэж үзжээ.

Манай аймгийн хэмжээнд 581 ортой 28 зочид буудал, 125 ор бүхий 17 дэн буудал, болон аймгийн нутаг дэвсгэр дээр 3 амралтын газар үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал одтой зочид буудлын чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд тодорхой ажил тусгагджээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зочид буудлын холбоотой хамтран төвлөрсөн томоохон зочид буудал барихаар төлөвлөж байгаа гэнэ. Газрын тухайд 1а, 7-р хороололд гэсэн санал гарчээ.

Түүнчлэн манай аймагт БОЭТ-ийн шинэ төв нээгдсэнээр эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар хөгжих боломж нээгдэж байгаа гэдгийг хэллээ.

Мөн эрдэнэт хотод ирсэн жуулчид юу үзэх боломжтой вэ гэсэн маршрут гаргах юм байна.

аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top