|

Жимсэн хэлбэртэй автобусны буудал

enkhbaatar 2015/09/28 1890 216

Тарвас, гүзээлзгэнэ, жүрж, улаан лооль, тарвасний төрлийн жимс гэсэн таван төрлийн жимсний хэлбэр, дүрс бүхий автобусны буудал Японы Нагасаки мужийн Конахай цогцолборт байрладаг. Эдгээр жигтэй байгууламжийг 1990 онд "Аялал жуулчлалын экспо”-д зориулан гадны зочид төлөөлөгчдийг татах зорилгоор бүтээжээ.

Энэхүү экспог зохион байгуулсан нь амжилттай болж, үүнээс хойш 23 сая жуулчдийг татсан гэх тоо баримт байдаг. Конахайд ч гэсэн "Нагасаки аялал" гэсэн нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж, эдгээр автобусны буудлаа танилцуулж байжээ. Түүнээс хойш тус газар орон нутгийн аялал жуулчлалын онцгой бүс болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top