|

Франц улсын Элчин сайд Орхон аймагт ажиллаа

saikhnaa 2016/03/23 1173 0
Манай аймагт БНФУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак 2016 оны 3 дугаар сарын 21, 22 өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Элчин сайдыг дагалдан ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн тэргүүн Пьер Фарино, сайдын туслах Ж.Насанжаргал нар явсан бөгөөд Элчин сайдтай аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн болон албаны хүмүүс уулзлаа. Уг уулзалтаар Эрдэнэт хот дах Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.
 
Мөн Хөдөө аж ажуйн салбарт тэр дундаа махны чиглэлийн үхэр үржүүлэх талаар Францын талтай хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан үзэхээр тохирлоо.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top