|

Вокзалын “Ар задгай”-д ирэх 6-р сард шинэ худаг барина

saikhnaa 2016/03/18 859 0

Вокзалын “Ар задгай”-д ирэх 6-р сард шинэ худаг барина

 

Вокзалын ар задгайд оршин суух 40 гаруй өрх ундны усаа холоос зөөгөөд жил орчмын хугацааг үджээ. Учир нь тухайн хэсэгт ажилладаг байсан худаг буюу ус түгээх байр эвдэрсэн байна. Оршин суугчдын зүгээс энэ асуудлаар багийн Засаг даргын ажлын алба тэргүүтэй байгууллагуудад хандсан боловч шийдэгдэхгүй өдийг хүрчээ. Бид энэ асуудлыг "Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн Ерөнхий инженерээс тодрууллаа.

Түүний өгч буй мэдээллээр бол тухайн хэсэгт шинээр худаг барих хэмжээний суурьшил үүсээгүй байсан гэнэ. Харин энэ оноос Вокзалын Ар задгайд газар олголт эрчимтэй явагдаж байгаа тул ирэх 6-р сар гэхэд шинээр ус түгээх байр байгуулах боломжтой гэсэн юм. Уг ажилд 40 орчим сая төгрөг зарцуулах юм.

Вокзалын Ар задгайд шинээр барих худгийг Мон 2301 төслийнхтэй ижил буюу 3 байрнаас шугам татаж хийх гэнэ. Өөрөөр хэлбэл төвлөрсөн ус хангамжийн системд холбох аж. Энэ нь ухаалаг худаг байх бөгөөд 24 цагаар ажиллана гэсэн үг юм байна. Одоогоор манай аймагт 78 худаг байдгаас Шанд, Рашаант багт ухаалаг худаг ажиллаж байна. Мөн нийт худгийн 24 нь зөөврийн устай байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top