|

Хаягдлын аж ахуйд эргэлтийн ус хүлээн авах худаг ашиглалтад оруулахад 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ

magnai 2015/11/24 956 0

Хаягдлын аж ахуйд эргэлтийн ус хүлээн авах худаг ашиглалтад оруулахад 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ

"Эрдэнэт үйлдвэр” ХХК Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйдаа эргэлтийн ус хүлээн авах худаг буюу шинэчилсэн коллектор ашиглалтад орууллаа.

Тус үйлдвэр нь уулын хүдрийг боловсруулж түүнээсээ баяжмалаа авч үлдсэн хүдрээ устай хольж хаягдлын аж ахуйн санд хадгалдаг.

Тэгвэл өнөөдөр ашиглалтад оруулж буй шинэчилсэн коллектор нь дээр дурдсан хаягдлыг тунгааж усыг дахин ашиглах зориулалттай. Үүнийг ашиглалтад оруулахад 7.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр 4.1 км үргэлжлэх шугам хоолой. Ус хуримтлуулах 4 худаг. Хязгаарлалтын 4 далан. Ус дамжуулах 4 сувгийн бүтээн байгуулалт хийгджээ.

Үүнийг 20 гаруй жил ашиглах боломжтой аж. "Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хувьд нийт боловсруулалтад орж буй бүтээгдэхүүний 98.2 хувь нь хаягдлын аж ахуйд хаягддаг. Өөрөөр хэлбэл тус үйлдвэр ажиллаж эхэлсэн цагаас буюу сүүлийн 37 жилийн хугацаанд 718 сая тонн хаягдал ялгаруулаад байна. Дэлхийн зарим улсад энэ төрлийн хаягдлыг ашигласан туршлага байдаг гэнэ.

"Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хаягдал нь 0.08 хувийн зэсийг агууламжтай гэж үздэг. Тиймээс үүнийг ашиглах боломжтой эсэхийг турших ажлыг ОХУ-ын компанитай хамтран эхлүүлээд байгаа” гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу ярьлаа.

erdenetmedee.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top