Өчигдөр буюу ням гарагт А.Амарын талбайд Оросын уламжлалт баяр болох Масленица буюу шар тосны баяр боллоо.
Тус баярыг Орхон аймгийн Засаг даргын
Тамгын газар, ОХУ-ын Эрдэнэт хот дах Ерөнхий консулын газар, Эрдэнэт
үйлдвэр ХХК хамтран Эрдэнэт хотын 40 жилийн ойг тохиолдуулан өргөн
хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсад байнга оршин суугаа
Оросын нутаг нэгтнүүд зэрэг мянга гаруй хүн тус баярын арга хэмжээнд
оролцсон байна. Амарын төв талбайд шүүрмэг бин, ардын тоглоом наадам,
хэрмэл алиалагч, орос, монголын уран сайхны хамтлагуудын толилуулах орос
дуу, хууртай жинхэнэ баярын наадам цэнгүүн хүч аван хаяагаа тэлэв.
Энэхүү баясгалан дүүрэн цэнгүүнд
хүүхэд томчуул ялгалгүй нэгэн зэрэг татагдан идэвхтэй оролцов. Уралдаан
тэмцээний түрүүлэгчид бүгд шагнал хүртэв. Шар тосны баярын цэнгүүний
оргил үе нь хонжворт сугалаа болж баярын төгсгөлд Масленицийн мануухайг
шатаав.
Энэхүү Оросын өвлийг үдэх Эрдэнэтийн
үдэлтийн цэнгүүн нь сайхан уламжлал болон хоногшиж улмаар өөрийн түүх,
язгуур урлаг, ард түмнийхээ ёс заншилд хандах оросуудын сонирхолыг
сэргээн төлөвшүүлэх, монголын залуу үеийг оросын баян тансаг соёлыг
хүртэх, орос хэл сурах сонирхолыг нэмэгдүүлэх сайхан боломжийг
бүрэлдүүлж байна.
Энэхүү арга хэмжээний зохион
байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн аймгийн Хот тохижуулах газар болон
Онцгой байдлын газрын хамт олонд талархал илэрхийлье.