|

Хаврын баярын "Хятадын Өдөр" арга хэмжээ болов

saikhnaa 2016/02/29 1235 0

2016 оны Хаврын баярын "Хятадын өдөр" арга хэмжээ 2-р сарын 27-ны өдөр буюу Цагаан сарын 20-д Богд Хан уулын ар хормойд байдаг Цанын талбайд боллоо. Дуу бүжиг, инээд баяр цалгисан энэ сайхан өдөрлөгт БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Элчин сайдын яамны дипломат албаны хүмүүс, МУ-ын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга Т. Занабазар, Улаанбаатарт суугаа Олон улсын байгууллага болон олон орны дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл, Улаанбаатар хотын 350 гаруй иргэн хамтаар оролцсон юм.

МУ-д айлчлан тоглож яваа БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотын Урлагийн чуулган болон Монголын уран бүтээлчид хурсан олонд уран бүжиг уянгат дуугаа өргөж, мөн Хятадын бэлэг тэмдэг болсон луугийн бүжиг бүжиглүүлсэн нь хүмүүсийн баяр талархалыг хүлээж байлаа. Жил бүхний цагаан сарын төгөсгөлд болдог "Хятадын өдөр" арга хэмжээ нь өнөө уламжлал болон тогтож, хүмүүсийн хүсэн хүлээдэг нэг сайхан арга хэмжээ болсон байна.

 \ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Санал болгох

Сэтгэгдэл

top