|

Баян-Өндөр сумын 7 хоногийн ажлын мэдээ

saikhnaa 2016/02/23 997 0

 

1. Нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох талаар авч хэрэгжүүлж буй ажлууд.
     Нутгийн захиргааны байгууллагаас өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын мэдээ:
Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Говил багуудын айл өрхүүдэд 2 тарифт тоолуурыг хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулах Сумын Засаг даргын А/49 тоот захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчтай хамтран дээрх 4 багийн 60 гаруй иргэдэд мэдээлэл сурталчилгаа зохион байгуулсан.
    Сумын ЗДТГ-т чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сумын ЗДТГ-т мөрдөх журам, чанарын гарын авлагыг танилцуулах сургалт мэдээллийг ЗДТГ, Багуудын ажлын албан хаагчдын дунд зохион байгуулсан.
    Иргэдэд аймгийн Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нарын 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тайлангийн хурлын товыг багуудын ажлын албадаар дамжуулан хүргүүлж иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна. 
2.Сум, Багийн төвшинд шинээр хийж хэрэгжүүлсэн ажлууд
Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл:
Тус сумын Засаг даргын Тамгын газарт дээд шатны болон бусад байгууллагуудаас 13 албан бичиг ирүүлсэн. Албан бичгийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллаж байна.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт нийт 17 ирснээс газрын асуудлаар 7,  талбайн зөвшөөрөл хүссэн 4, тамхины зөвшөөрөл хүссэн 1, Нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой 4, бусад 1 тус тус ирсэн ба хуулийн хугацаанд шийдвэрлэгдэж байна. Аймгийн ЗДТГ-ын 7035-3511-д өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй.
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
    Сумын Засаг даргын 2016 оны А/23, А/37, А/50,  дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан 9 иргэнтэй захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгосон. Иргэдээс газрын асуудлаар ирүүлсэн 11 өргөдөл хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд хариу хүргүүлсэн.       

Нийгмийн халамжийн чиглэлээр:
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хүссэн 2 иргэний өргөдлийг судлан шийдвэрлэж НХҮХ-т хүргүүлэв.
Гэр хүссэн 127 өргөдөл ирснийг бүртгэлд авч багийн амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдээр судлуулах ажлыг зохион байгуулж байна.
Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас орон нутгийн орлого багатай өрхүүдийн дунд "Дундын хадгаламжийн бүлэг" байгуулах сургагч багш бэлтгэх сургалтыг 2016.02.17-18-ны өдрүүдэд зохион байгуулж сумын мэргэжилтэн, 3 нийгмийн ажилтан, 1 зохион байгуулагч хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдлээ.
Багуудын ажлын албанаас зохион байгуулсан ажил:
    Согоот багийн ажлын албанаас хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр "РС тоглоомоос татгалзаж бие бялдраа хөгжүүлье” 1 сарын аяныг зарлаж тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
Баянцагаан багийн ажлын албанаас цагдаагийн хэсэгтэй хамтран "Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэг салбаруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулсан.Мөн багийн малчин өрхүүдийн хаваржилтын байдалтай танилцаж тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Цагаанчулуут багийн ажлын албанаас иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж тус утсанд өнгөрсөн 7 хоногт  нийт 28 өргөдөл хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top