|

Аймгийн МХГ-аас шалгалт хийж, зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг хураан авлаа

saikhnaa 2016/02/22 195 0

Аймгийн МХГ-аас шалгалт хийж, зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг хураан авлаа

 

Өнгөрсөн онд аймгийн МХГ-аас зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 289 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Энэ нь 870 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Холбогдох албан тушаалтнууд нь хураагдсан бүтээгдэхүүнийг устгах акт үйлдэж АЗДТГ-ын дэргэдэх Устгалын комиссод хүлээлгэн өгсөн байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний тодорхой хувь нь тээвэрлэх болон хадгалах горим алдагдсан байжээ. Мөн үйлдвэрлэсэн хугацааг зассан зөрчил бүртгэгдсэн гэнэ.

Хураагдсан хүнсний бүтээгдэхүүний хувьд ОХУ болон зэргэлдээх аймгуудаас манай хотын зах зээлд нийлүүлэгдсэн байжээ.

Түүнчлэн аймгийн МХГ-аас Тагнуулын газартай хамтран эмийн бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Энэ үеэр 2 төрлийн тосон түрхлэг болон нэр бүхий эмнэлэгт хэрэглэгдэж байсан байсан хугацаа дууссан угаагч бодисыг хураан авч устгалд оруулжээ.

Дээрх зөрчлийг гаргасан нэг албан тушаалтан болон нэг байгууллагад хагас сая төгрөгийн торгууль ноогдуулж арга хэмжээ авчээ. Харин холбогдох хууль тогтоомж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хууль бусаар мод бэлтгэх зөрчил огцом буурсан байна.

Дашрамд дурдахад, Аймгийн МХГ-аас энэ онд нийт 505 обеъктод хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

top