|

Хятадад 10 мянган албан хаагчийг авлигын хэргээр цаазалжээ

saikhnaa 2016/02/17 542 0

Хятадад 10 мянган албан хаагчийг авлигын хэргээр цаазалжээ

 

Си Жиньпин Хятадын Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа авлигатай дайн зарлаж, Хятад Улсыг авлигаас ангид шинэ гүрэн болгохын тулд үндэсний хэмжээний кампанит ажил өрнүүлсэн билээ. Тэр цагаас хойш Хятадад төрийн албан хаагчдыг авлигын хэргээр цаазлах тохиолдол эрс нэмэгдсэн юм.

Түүнчлэн цаашид ч авлигачтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсээр байгаа юм. Хятадад авлигачдыг хатуу шийтгэж, үг дуугүй цаазалж буй энэ үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаад байгаа ба зарим нэг хөрш орнуудад ч хүчтэй нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, ОХУ-д авлигачдын хөрөнгийг хурааж улсын орлого болгохыг яаравчлахыг Ерөнхийлөгч Владимир Путин үүрэгдсэн юм.

Ингэхдээ тэрбээр авлига, хээл хахууль, төсвийн хөрөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан болон замаар олсон мөнгөөрөө гадаадад хаус худалдаж авсан, оффшор дансанд байрлуулсан байсан ч хураахаа мэдэгдсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад 2000 оноос хойш авлигын хэргээр 10 мянган албан хаагчийг цаазалж, өөр 120 мянган албан хаагчийг 10-20 жилийн хорих ялаар шийтгэжээ. Гэсэн ч авлига арьсанд шигдсэн өргөсийг авахтай адил шууд алга болчихгүй байгаа бололтой авлигын хэрэгт оногдуулдаг 20 жилийн ялыг 30 жил болгохоор хэлэлцэж эхэлсэн байна.

Ямартай ч, авлигачдыг үг дуугүй цаазалж буй Хятадын энэхүү бодлогыг Оросын нэгэн нийтлэлч "Араатан, жигүүртэн хооллох бодлого” хэмээн ихэд хатуухан шүүмжлэв. Үнэхээр авлигачдаар араатан, жигүүртэн хооллосон уу бүү мэд, гэхдээ л авлигаас ангижрах энэхүү бодлогыг Хятад болон түүний хөрш холбоотон ОХУ, Хойд Солонгос зэрэг улсууд ихэд дэмжиж, дотооддоо ч хэрэгжүүлээд эхэллээ.

 
Төгс

Санал болгох

Сэтгэгдэл

top