|

Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичиг авчээ

saikhnaa 2016/02/12 801 0

Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичиг авчээ

 

Дэлхийн алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн дараагийн зогсоол Монгол уу? гэсэн гарчигтай мэдээ www.people.com сайтад нийтлэгджээ.

Учир нь тэрбээр өчигдөр буюу өнгөрсөн лхагва гаригт "amfAR" сангийн зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монгол улсад аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллараар худалдан авчээ.

Энэхүү адал явдалт аялалыг дэлхий судлаач, эрдэмтэн Иохан Ернист Нилсон ахлаж явах юм байна. Иохан Ернист Нилсоны хувьд дэлхийн орон оронд адал явдалт аялал хийдэг гэдгээрээ алдартай нэгэн юм.

Харин энэ удаагийн аялалаараа алдарт жүжигчин Леонардо Ди Каприо хамт 10 хоногийн турш Монголд адал явдалт аялал хийх ажээ.

Аялал энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараа эхэлнэ гэдгийг эх сурвалж онцолжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top