Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа тохиож, ХҮII жарны "Муу нүүрт” хэмээх Гал бичин жил айсуй энэ цаг дор "Түвдэнпэлжээлин” хийдийн Тэргүүн хамба, зурхайч Ж.ГОНЧИГСҮРЭНТЭЙ утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
Хэдэн жилийн өмнө хамбатай уулзаж, мөн л энэ чиглэлийн ярилцлага авч байсан болохоор ихэд танимхайрхан эелдэг хандсаныг дашрамд тэмдэглэх нь зүйтэй болов уу!
Ирж буй гал бичин жилийн ерөнхий төлөв таны зурхайд хэрхэн бууж байна вэ?
-Энэ жилийн ерөнхий төлөв нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй байхын зэрэгцээ халуун өвчин гарах магадлал өндөр байгаа юм. Мал сүрэгт ээлтэй ч, хямрал их байх бололтой. Мөн залуус амгалан хэдий ч нялхас өтгөсөд ширүүн жил байх төлөв ажиглагдаж байна.
"Муу нүүрт” хэмээх тодотгол нь ямар утга санааг илэрхийлж буй юм бол?
-Ер нь жаран жил өөрийн гэсэн оноосон нэртэй байдаг. Гэхдээ тухайлсан нэрээр нь муу, сайн жил болдог гэсэн ойлголт байхгүй л дээ. Тухайлбал, өнгөрч буй хонь жилээр авч үзэхэд галзууруулагч, согтууруулагч гэсэн тодотгол дагалдаж байсан ч жил нь тийм гээд галзуураад, согтуураад байгаагүй л байх.
Монголчуудын сэтгэхүйд "Бичин жилийн зуд” гэсэн үг гүн шингэсэн байдаг. Тийм болоод ч тэр үү, хүн бүр л зуд болно гэсэн ойлголттой байх шиг...
-Гал бичин жил энэ сарын 9-ний өдрөөс эхэлнэ. Бичин жилд бусдаасаа ялгарах зүйл байхгүй ээ. Тэгээд ч бичин жил бүр ган, зудтай байдаг гэвэл том эндүүрэл болно. Энэ жил "Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байгаа болохоор л, хүмүүс энэ нэрэнд нь ач холбогдол өгч, муу жил болох нь гэж ойлгоод байгаа юм. Гэтэл "Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө гал бичин жилийн оноосон нэр шүү дээ.
Товчхондоо, жилийн ерөнхий өнгийг гаргаснаар хүмүүст анхааруулга өгч, аливаад болгоомжтой хандаж, зөв чигт нь залж байгаа явдал юм шүү дээ. Ухаан нь, зундаа ган болно гээд ерөнхий төлөв гараад ирэхээр тариаланчид урьдчилан арга хэмжээ авдаг ч к»м уу, өвөлдөө зуд болно гэхээр малчид эртнээс хадлан тэжээлээ бэлтгэж. бэлчээрийн зохицуулалтаа хийх жишээтэй. Ер нь тэгээд тэртэй, тэргүй зуд болно гэсэн гээд гараа хумхиад хэдэн малаа барахыг хэн ч хүсэхгүй биз дээ.
Ер нь тухайн жилийн өнгө хүмүүс бидний аливаа үйлдлээс хамааралтай ч юм шиг...?
-Тэр үнээн. Аливаа үйл эзэнтэй байдаг. Биеэр үйлдсэн, хэлээр үйлдсэн, сэтгэлээр үйлдсэн үйл гэж байдаг. Тийм учраас ирэх жилийн өнгө ямар байх нь Монголчууд бидний хийсэн үйлээс л шалтгаална. Тэгэхээр бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг хичээж, эв найрамдалтай байж чадвал, бид ирж буй бичин жилийг ямар нэг айдас, хүйдэсгүй давж чадна гэдгийг хэлэх байна. Ер нь муу жил гэж хэзээ ч байдаггүй юм. Өглөг буян, тэвчээр, хичээнгүй, сахилга баттай байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй.
Бичин жилд гал голомтоо бадрааж, хурим найр хийж болдоггүй гэдэг нь үнэний хувьтай юу?
-Ерөөсөө худал яриа. Бичин жилд хүн төрж.үхэж болохгүй гэсэн зүйл байдаггүй биз дээ. Аль ч жилд хүн төрж л байдаг, үхэж л байдаг. Үүнтэй л адил. Бичин жилд Балжинням, Дашнямтай өдөр, Дүвжир барилдлагатай өдрүүд тохиодгоороо л тохионо. Тийм учраас өдөр судраа үзүүлж, лам багш нараасаа асууж байгаад гал голомтоо бадраахад буруу юм огтхон ч байхгүй.
"Дүвжир барилдлага” гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг юм. Жишээлбэл, Пүрэв гариг жил, өдөртэй давхцахыг "Пүрэвжалын Дүвжир” гэдэг. Харин энэ дашрамд хэлэхэд, энэ жилийн шинийн дөрвөн Дүвжиртэй буюу бүтээлийн барилдлагатай өдөр тохиож байгаа.
Жил орж байгаа хүмүүс ямар засал хийлгэвэл зохилтой вэ?
-Хүмүүс жил орж байгаа гээд ямар нэг айдаст автаад байдаг. Тэгэх шаардлагагүй л дээ. Харин жил орсноор евдөж, бэртэж болзошгүй учраас сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм. Мэнгэ, суудал голлосон хүмүүс тохирох заслаа тухайн жилдээ хийлгэх ёстой.
Энэ жил бар жилтнүүд их харш жилийн засал хийлгэнэ. 1926, 1962, 1998 оны бар жилтнүүд мэнгэ голлосны засал хийлгэх хэрэгтэй. 1914, 1938, 1962, 1986, 2010 оны бар жилтэй эрэггэй, эмэгтэйчүүд модон суудалд суусан учраас жилээ угтаж заслаа хийлгэнэ гэсэн үг. Мөн 1926, 1962 оны бар жилтнүүд суудлын гүмэнгийн засал хийлгэж, жанаггадаг номыг уншуулна.
Энэ жилийн шинийн нэгний өдөр мөр, зүг чигээ хэрхэн гаргах вэ?
-Өмнөх нийгэмд гэрийн эзэн л шинийн нэгний өглөө мөрөө гаргадаг байсан. Харин ардчилал бий болсноор эрэгтэй, эмэгтэй гэлтгүй мөрөө гаргадаг болсон.
Зүгээ буруу, зөв гаргасны буруу гэж байхгүй л дээ. Гол нь сэтгэлээрээ, биеэрээ хийж байгаа үйл юм. Мөрөө гаргачихлаар нэг л сайхан болоод дотор онгойгоод явчихдаг шүү дээ. Маань, мэгзэм уншвал хэлээрээ сайн сайхан үйлийг бий болгодог гэж ойлгож болно.
Битүүлэх, цагаалах ёсны талаар уншигчиддаа товч ойлгоц өгвөл...?
-Цагаан сарын өмнөх өдрийг "Битүүн” гэж нэрлэдгийг мэдэхгүй хүн байхгүй билээ. Энэ өдөр гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэж, идээ будаагаа бэлтгэж базаадаг. Битүүний өдөр сүм хийдэд "Лхам бурхан’’-ыг хурдаг. Учир нь энэ өдөр Лхам бурхан айл бүгдэд зочилдог гэсэн үгтэй учраас битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулсан ундаа гэж үүдэндээ мөс, цас тавьдаг уламжпалтай. Дээхнэ үед эйлууд битүүлгийн идээгээ өөр хоорондоо солилццог байсан. Одоо ч энэ уламжлал үргэлжилсээр л байгаа.
Бас цээрлэх ёсон байдаг?
-Битүүний өдөр айл хэсэхийг цээрлэдэг. Хэрвээ тийм аваас тэр жилдээ гэртээ тогтохгүй тэнүүчилнэ гэж үздэг. Гэрийн эзэн байх нь ямар нэг гай барцадаас сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг эрс цээрлэдэг. Харин нохойг цадтал нь хооллодог. Мөн амандаа юм зажилж гарахыг цээрлэдэг. Түүнчлэн угаадсаа ил задгай асгахыг ч цээрлэдэг. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана гэж үздэг.
Танд, бурхан номын тань их үйлс өөдрөг байхын ерөөл өргөөд цэргийн хүмүүст ямар жил байхыг сонирхож байна?
-Бүх нийтээрээ хараал ерөөлгүй, уур уцааргүй байваас бид ямар ч бэрхшээлийг л гарна. Тийм болохоор цэргийнхэн тийм, ийм байна гэсэн тусгайлсан зүйл байхгүй. Яагаад гэвэл, цэргийн хүмүүс чинь ард түмний л төлөөлөл шүү дээ.
Дэд хурандаа Г.БААТАРНУМ
Эх сурвалж: "Соёмбо"сонин