|

Зөн билгийн тулаан бол зүгээр л найруулсан "ЖҮЖИГ"

saikhnaa 2016/01/28 888 0

Зөн билгийн тулаан бол зүгээр л найруулсан "ЖҮЖИГ"

 

2007 оноос хойш жилд 2 цувралаар гарч байгаа энэ нэвтрүүлэг маш өргөн далайцтай шоуны нэг болоод байна. Энэ нэвтрүүлэг хэрхэн хийгддэг, түүний тайзны араар юу болж байдаг тухай товчлон хүргэе.

 

Зөн билэгтнүүдийг хэрхэн шалгаруулж оролцуулдаг вэ?

Шоуны экс оролцогчид болон, шинжээчдийн дүгнэж буйгаар, "Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг нь "далдыг харах” бизнес хөгжин цэцэглэх гол төсөл болоод байгаа ажээ. Цуврал бүрийн өмнө оролцогчдыг бүртгэдэг. Өөрийгөө мэргэч, төлгөч, үзмэрч, засалч гэх мэт зүсэн зүйлээр нэрийдсэн хэдэн зуун хүн эхний шатанд бүртгүүлж: ямар гоц авьяастай болох, далд ертөнцтэй ямар холбоотой байдаг, ямар зан авир, дадал заншил, эрүүл мэндтэй  зэрэг хэдэн арван асуултыг ардаа орхиж, шүүгдсээр эцсийн шатанд 10-12 хүн тунаж үлдэнэ. Эдний 1-2 нь л жинхэнэ гоц авьяастан, 2-3 нь "дэмжээд өгвөл явахаар”, бусад нь хоосон жүжиглэгч этгээдүүд байдаг байна. Сүүлийнх нь гарцаагүй ялагдах тавилантай ч эхлээд шоуг бүтээлцэх ёстой. Хүчирхэгүүд нь үзэгчдийг бишрүүлэхээс гадна туршилтын үед хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг өгч чадах учир хэрэг болно. Харин тэдний мэдээллийг хожим шоуны зохион байгуулагчид өөрийн талын хүмүүсийн амжилт мэтээр харуулах болно.

Хүмүүс голдуу Хууль сахиулах байгууллагын хүч хүрэхгүй байгаа хэргийн талаар асуудал тавьж, зөн билэгтнүүдийг эцсийн найдвараа хэмээн горьдлого тээн ирцгээдэг. Энд далдын хүчний нөлөөллөөс эхлээд хүн амины хэрэг хүртэл олон янзын түүх бий.

Зөн билэгтнүүдэд өгөх шпаргалка:

Дэлгэцээр харвал тэд үнэхээр мундаг: газрын зураг дэлгэмэгц л, заримдаа байшингийн булан тохойг лаагаар гэрэлтүүлж хараад л, эсвэл хохирогчдын эд зүйлсийг барьж үзмэгцээ ид шидийн хүчийг мэдэрч ярьж гарна даа. Хэрэгтний мөрөн дээр тийм шивээс байсан, хохирогч эндээ ийм мэнгэтэй байсан гээд л …

Харамсалтай нь, энд ид шид огт байдаггүй аж. Жинхэнэ зураг авалтаас хэд хоногийн өмнө зохион байгуулагчид наашаа ирж оролцогчидтой уулздаг байна. Тэд хохирогчийн талаас жинхэнэ байцаалт авна: тэр багадаа ямар хүүхэд байсан, зан ааш, хаана яаж алуулсан, сэжиглэж байгаа хүн бий эсэх, хэзээ, хаана, ямар байдлаар алга болсон, таамаглал бий юу, хүмүүс юу гэж ярьцгааж байна … гэх мэтээр бүх талаас нь асууж судлаад, орчин тойрон, гэрэл зураг, орон байрыг нь сайтар үзэж хараад зогсохгүй, хөршүүд, найз нөхөд, гэрчийн этгээдүүдтэй ч уулздаг байна. Дараа нь зөн билэгтнүүдийн хамтаар дахин ирэхдээ анх ирж буй мэтээр жүжиглэн хүмүүстэй ганцаарчлан ярилцаж байгаа маягаар нэвтрүүлэгт гардаг.

Жинхэнэ гоц авьяастнууд энэ үед л тэдний мартсан, эсвэл анзаараагүй орхисон баримтуудыг гаргаж ирэх нь олонтаа. Энэ бүхнийг тэмдэглэж аваад барианд "орох буюу оруулах” хэрэгтэй байгаа зөн билэгтнүүдэд зориулсан хөтөлбөр – шпаргалка бэлтгэгдэнэ. Үнэхээр хүчтэй үзмэрч яг зураг авалтын үеэр чухал мэдээлэл хийж орхивол тэднийг яаж ийгээд л дунд хавьд оруулахыг чармайна. Мэдээлэл авах зав зайтай, зарим нь микро чихэвчтэй, "арын хаалганы” зөн билэгтэн нэвтрүүлгийн төгсгөл үеэр тоглоомонд оролцоно. Зохион байгуулагчид дээрх  чухал мэдээллийг тэднийх болгон харагдуулах, үгүй ядахдаа холилдуулах бүх аргыг хийдэг. Тэгээд ч аливаа юмны төгсгөлийг сайн тогтоодог, хүний хачирхалтай сэтгэл зүй байдаг шүү дээ. Хохирогчдын гэр бүлийнхэн энэ талаар маш их гомдолтой байдаг аж.

Гэхдээ зөн билэгтнүүд үнэхээр тус болсон тохиолдол цөнгүй. 2010 онд хөгжимчин Сергей Звенигородскойг алсан хэргээр Виктория Санжаривец гэгч эмэгтэй жил шоронд суугаад зөн билэгтнүүдийн хүчээр суллагдсан билээ.

Монтажны нууц:

Нэг удаагийн нэвтрүүлэг 1,5 цаг үргэлжилдэг. Энэ хооронд мөн ч их юм болдог аж. 2 цувралд оролцсон зөн билэгтэн Денис Шевченко энэ тухай ингэж ярьсан юм: "Эхний цувралуудад үнэхээр хэцүү байсан. Нэг байшинд оруулаад л ямар нэг юм өгөөд эзнийх нь тухай ярь гэдэг. Маш олон зөн билэгтэн, би ч гэсэн удаа дараагаар унасаар байлаа. Учир нь байдал одоогийнх шиг байгаагүй юм. Та нар лав анхаарсан байх, 9-р цувралаас эхлээд л зөн билэгтнүүд алдахаа бараг больсон шүү дээ. Нэг удаа Гордеев надаас " Та нарын нэвтрүүлгийг монтажилж, дахин зураг авалт хийдэггүй байсан юм уу? " гэж  хачин зүйл асууж билээ. Би буруу зүйл хэлсэн бол залруулж дахин зураг авахуулах ёстой байсан юм шиг. Гэтэл дараа нь хамгийн хүчтэй зөн билэгтнүүдийн нэг нь " Нэвтрүүлгийг монтажилж, нэг хүний хэлсэн үгийг хэлээгүй болгох, эсвэл өөр хүн хэлснээр гаргаж болдог юм байна. Жишээ нь, нэг хүчирхэг зөн билэгтэн үнэхээр оролцогчдыг цочроосон баримт хэлэх юм бол, энэ хэсгийг хасч, хожим нь "арын хаалганы” хүмүүсээ хэлсэн болгож гаргадаг юм байна” гэж ярьсан юм даа. Тэр цагаас хойш би нэвтрүүлгийг ч, өөрийгөө ч өөр нүдээр харах болсон.”

Асуултын үнэ:

Хөтөлбөрийн багийнхны нэг нь нэрээ хэлэхгүй байхыг хүсээд "арын хаалганы” зөн билэгтнүүдийг нэрлэсэн байна. Үүнд: 2 удаагийн ялагч Хаял Алекперов, Алена Курилова нар, / Алена нь Ерөнхий найруулагчтай худ ургийн холбоотой гэсэн / Анна Гальерс, Илона Калдре, Максим Гордеев, Майя Дзедишвили / маш баян нөхөртэй / нар дурдагдсан байна.

Шүүхийн шинжээч Дубовик бас л энэ хүмүүсийг нэрлэж: "Хаял Алекперов, Анна Гальерс, Илона Калдре, Алена Курилова, Максим Гордеев, Жанна Шулакова нарт анхаарал хандуулбал зохино.” гэжээ.

Ямар ч байсан энэ шоу зөн билэгтнүүдэд, ялангуяа цувралын дунд үе хүртэл тэссэн хүмүүст маш их алдар нэр, хөрөнгө мөнгийг авчирдаг. Жишээ нь:

Алекперовын хүлээн авах өрөөнд дугаарласан хүмүүс дараа жилийн 4 сард орохоор нэрээ бичүүлж байжээ. Үнэ нь 500$.

Виктор Александровскийн цагийн үйлчилгээ — $300, гэхдээ мөн л бичүүлж утсаар дуудтал нь хүлээнэ.

15-%D1%81%D0%B5%D0%B7%D0%BE%D0%BD-%D0%91

Максим Гордеев дээр орохын тулд 7 хоногийн өмнө захиалгаа өгч, 200 еврогоор үйлчлүүлнэ. Яаралтай бол дахин 50 евро нэмнэ.

Нэг үгээр хэлэхэд "Зөн билгийн тулаан” нь ид шидийн бизнест нэвтрэх гайгүй сайн тийз болдог аж. 

Бонус: Хуурамч үзмэрчдийг хэрхэн таних вэ?

– Өөрийнхөө тухай их ярьж огт болохгүй. Ирсэн зорилго, асуудлаа л товч хэл. Мөн нэр, насаа хэлж болох юм. Хэрэв олон юм асууж шалгаагаад байвал хуурамч гэсэн үг. Ер нь та зөвхөн сонсогч л байх ёстой гэдгийг байнга санаарай.

– Өнгөрсөн үеийн чинь тухай ярьж өгөхийг хүс. Энэ бол хамгийн сайн шалгуур юм. Хэрэв асуултаас чинь зайлсхийж, ерөнхий зүйл яриад л, тодорхой баримт хэлж чадахгүй бол луйварчин байна гэж ойлго.

– Таны өвчний талаар яриад эхэлбэл гайхах юмгүй. Тэд анагаах ухааны үндэст суралцсан байдаг тул таны нүүр царайны байдлаар зүрх, мэдрэл, ходоод гээд л ерөнхий онош тавьчихаж элбэгхэн дөнгөнө.

– Танд туссан ямар нэг хараал жатгын тухай ярьж, нэмэлт хөлс төлбөл арилгаж өгөхөөр амлаж буй төлгөчөөс болгоомжлоорой.

huge_681f79bb-986f-4827-be73-9b4a99c76ad

– Ирээдүйн тухай сайхан ярианд хууртах хэрэггүй. Хэн ч гэсэн бага зэрэг зөгнөх чадвартай. Ирээдүйгээс өөр юм хэлж чадахгүй байгаа бол та мэхлүүлэх гэж байна гэсэн үг.

– Хэрэв та урьдчилж захиалга өгөөд очиж байгаа бол таны талаар маш олон сувгаар мэдээлэл цуглуулсан гэдэгт эргэлзэхийн ч хэрэггүй. Жишээ нь, таныг далайн эрэг дээр байгааг харж байна гэж хэлж болох юм. Тэгвэл фейсбүк дэх зургийг чинь үзчихсэн гэсэн үг. Таны хувийн амьдралын талаар хэний ч мэдэхгүй зүйлийг хэлж чадсан зөн билэгтэнд л итгэх хэрэгтэй.

– Мэхлэгчид бол маш сайн сэтгэл зүйчид гэдгийг цаг үргэлж санаж яв. Ямар нэг зүйл асуугаад хариулаагүй байхад чинь л таны нүүрний хувирлаар ч юм уу, таасан үгүйгээ мэдчихдэг, үүнийгээ өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг улс. Тэгэхлээр дуугүй бай, эсвэл мөрөө бага зэрэг хавччих гэж л зөвлөмөөр байна.

vlcsnap-11085.jpg

– Үзмэрчид очихдоо луйварчин гэдгийг нь илрүүлэх зорилго тавь. Тэгвэл таныг мэхлэхэд хэцүү байх болно. Гэнэн итгэмтгий хүмүүс л хариугүй жижиг зүйлд итгэээд, өөрийгөө хуурахад гайгүй сайн нэмэр болдог юм шүү.

Санал болгох

Сэтгэгдэл

top