|

Аймгийн засаг дарга 72 ТББ-тай 95 сая төгрөг-ний гэрээ байгууллаа

saikhnaa 2016/01/22 1912 41

Аймгийн засаг дарга 72 ТББ-тай 95 сая төгрөг-ний гэрээ байгууллаа

 

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хүрээнд аймгийн засаг дарга 2008 оноос эхлэн ТББ-уудтай гэрээ байгуулж ажиллах болсон.

Энэ онд аймгийн засаг дарга 72 ТББ-тай 95 сая төгрөг-ний гэрээ байгууллаа.

2013-2015 оны хооронд давхардсан тоогоор 170 ТББ-тай 260 гаруй сая төгрөг-ний гэрээ байгуулжээ. Тухайлбал Өнгөрөгч онд нийтдээ 71 ТББ-тай 95 сая төгрөг-ний хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан байна.

2015 оны жилийн эцэст төрийн бус байгууллагуудтай байгуулсан гэрээний биелэлтийг ЗДТГ-ын 5 хэлтэс дээр дүгнэжээ. Энэ жилийн тухайд эрүүл мэндийн чиглэлээр 7, халамж үйлчилгээний чиглэлээр 15, боловсролын чиглэлээр 40 гаруй, спортын чиглэлээр 10 орчим төрийн бус байгууллага гэрээ байгуулсан байна.

Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн харилцаан залуусын оролцоог сайжруулах, хууль сурталчлах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдийн эрхийг хамгаалах, хүнсний хангамж аюулгүй байдал, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх,хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд эдгээр байгууллагууд чиглэл чиглэлийн хүрээнд ажиллах юм.
 
Эх сурвалж: Эрдэнэт.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top