Өнгөрөгч онд нийгмийн хөгжлийн хэлтэс 45 төрийн бус байгууллагатай 31,3 сая төгрөг-ний гэрээ байгуулж ажилласан байна. Энэ хүрээнд гэрээ байгуулсан төрийн бус байгууллагууд төрөөс өгсөн мөнгийг хэр үр дүнтэй зарцуулсан тайлантай танилцжээ. Эдгээр 45 байгууллагын 20 орчим нь спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол, 10 орчим нь боловсрол соёлын чиглэлээр, үлдсэн хэсэг нь нийгмийн хамгаалал эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Нийгмийн хөгжлийн хэлтсээс явцын хяналт үнэлгээг хийж явдаг бөгөөд санхүүжилт аваад ажил хийгээгүй төрийн бус байгууллага тодорхой хэмжээнд байгаа бол олгосон санхүүжилт хүрэлцэхгүй байгаа байгууллагууд ч байгааг хэлж байна. Түүнчлэн төсвийн мөнгөөр хөрөнгө худалдаж авсан асуудал гарсан гэдгийг энэ үеэр анхааруулсан юм.
Төрийн бус байгууллагуудын тайланг сонссоны үндсэнд үр дүнг дүгнэж нийгмийн хөгжлийн хэлтсээс шийдвэр гаргана. Ирэх онд байнгын үйл ажиллагаатай, үр дүнтэй ажил хийж байгаа цөөн тооны төрийн бус байгууллагад ахиу хэмжээнд санхүүжилт олгох бодлоготой байгаа гэдгийг нийгмийн хөгжлийн хэлтсээс мэдэгдлээ.
erdenetinfo.mn