|

Хуурамч архинаас сэрэмжлүүллээ

saikhnaa 2015/11/25 862 0

Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн юм.

Улмаар ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн талаар мэдээлэл өмнө нь цацагдаж байсан юм. 

Тэгвэл  ОХУ-ын Красноярск хотод  саявтархан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогод орсон тухай мэдээллийг тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архинуудын тухайд манайхтай хил залгаа  Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мэдээлжээ. 

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан байна. Тус сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски,  коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.

Р.Улам

Санал болгох

Сэтгэгдэл

top