|

“Зэс эрдэнийн хувь” ХК Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах эрхтэй боллоо

namuunaa 2015/10/31 1952 26
Өчигдөр  "Зэс эрдэнийн хувь” ХК "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулах ёслолд дээрх хоёр компанийн удирдлагуудаас гадна АИТХ-ын дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Түүнчлэн "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчид оролцсон.

"Зэс эрдэнийн хувь” ХК-д Орхон аймгийн харьяат 22 мянга гаруй иргэн хувьцаа эзэмшдэг. Тус компани нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн технологийн бус исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж катодын цэвэр зэс үйлдвэрлэх санаачилгыг одоогоос таван жилийн өмнө гаргаж байсан. Харин 2013 онд өнөөдөр гэрээ байгуулсан гурван тал хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Энэ хугацаанд үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл болон газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хэрэв тус компанийн үйлдвэр ашиглалтад орвол жилд 5 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж улс болон орон нутгийн төсөвт 7 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлнэ гэж тооцож байгаа юм байна. Мөн 130 ажлын байр бий болох гэнэ.
Одоогоор "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн исэлдсэн хүдрийн овоолгод 20 гаруй сая тонн хүдэр бий гэж тус үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Даваасамбуу хэллээ. Түүнчлэн тус үйлдвэр цаашид 40 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулна гэж үздэг. Энэ хугацаанд 40 орчим сая исэлдсэн хүдрийн нөөц бий болно гэж үздэг байна.
 
Үйлдвэр байгуулахад нийтдээ 90 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ хөрөнгийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал, БНХАУ-ын нэр бүхий банкнаас зээл авахаар ажиллаж байгаа аж. Зээлийг бүтээхэд Засгийн газраас баталгаа гаргаж өгөх хэрэгтэй гэж "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн ТУЗ-ийн дарга хэллээ. Түүнчлэн үйлдвэр ажиллаж эхэлснээр хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хүртэх боломжтой болно. "Зэс эрдэнийн хувь” ХК нь 30 сая ширхэг хувьцаатай. Үүний 24 саяыг нь Орхон аймгийн иргэд эзэмшдэг гэнэ. Үлдсэн хэсгийг нь иргэдэд эзэмшүүлэх боломжтой гэлээ.
"Зэс эрдэнийн хувь” ХК Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах эрхтэй боллоо

Санал болгох

Сэтгэгдэл

top