|

ОХУ-аас тэрбум ам.доллар гуйна

saikhnaa 2015/11/23 634 0

Өнөөдөр буюу энэ сарын 23-нд ОХУ-ын Чита хотод Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан эхэлж байна. 

 

Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд оролцох манай төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүлэн оролцоно. Уулзалтыг угтан ОХУ-ын хэвлэл мэдээллүүд "Монголын тал ОХУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах зорилготой иржээ.

 

Монголын төлөөлөгчдөөс авсан мэдээллээр тэд зээлийн хэмжээгээ ярилцаж, тохиролцох бодолтой байгаа гэнэ” хэмээн бичсэн байна. 

М.Сугар-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top