|

Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр зам барина

zulaa 2015/10/27 815 0

Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр зам барина

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголын нутаг дэвсгэрийн баруун хойд бүст Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр зам барих суурь бүтцийн төслийг хэлэлцжээ.

Өнгөрсөн хавар "Нортерн рейлвейс" консерциумд концессоор төмөр замын суурь бүтцийг барих, зураг төслийг боловсруулах, ашиглах, шилжүүлэх эрхийг Хөрөнгө оруулалтын газраас олгосон талаар Зам тээврийн сайд М.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Тус консерциум Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд хүртэл 581 км төмөр зам барих ажлыг таван жилийн хугацаанд хийх аж. Төмөр зам барьснаар Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, хот хоорондын төмөр замын сүлжээг бий болгох ач холбогдолтой юм. 

Төмөр зам нийт 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд тус замаар хоногт 16 хос галт тэрэг зорчихоос гадна жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой юм хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top