Олон янзын мэдээлэл гардаг ч хэсэгхэн хугацааны дараа л дарагдаж орхидог. Хамгийн сүүлд гэхэд л арилжааны банкууд
зээл олгохдоо шимтгэл авахгүй байх тухай шийдвэрийг шүүх гаргасан ч 13
банк маань хамгийн шилдэг өмгөөлөгчдийг хөлслөн иргэдийнхээ эсрэг дайрч,
ялалт байгуулсан. Үнэ хөлс харамгүй төлсөн тэр үнэтэй өмгөөлөгч
нарын гаргасан шийдвэр тэдэнд зээлээс хүү авах нь ямар ашигтай вэ
гэдгийг батлан харуулсан гэхэд хэтийдэхгүй.
Жирэмсэн бүсгүйчүүд бие засах газар ч олдохгүй жижиг өрөөнд хэдэн зуун хүн дараалалд зогсоодог хамгийн "зэрлэг” үйлчилгээг бид банкнаас авдаг. Зээл авахдаа ч, картаар үйлчүүлэхдээ ч юуных нь мэдэхгүй хүү төлнө. Нэг тодорхойлолт авахдаа хүртэл бид цаасны мөнгө гэж хуудас тутамд 100 төгрөг төлнө. Виз хүссэн иргэдэд тодорхойлолт гаргаж өгөхийн тулд 4000 төгрөг татна.Байгууллагаасаа тавьдаг цалингаа данснаас авахын тулд мөн л мөнгөө төлнө. Алхам бүртээ 50, 100-аар нь иргэдийн халаасыг суйлдаг 13 "ломбард” шиг ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа газар Монголд өөр алга байна, өнөөдрийн хувьд.
Монголд өнөөдөр шинээр нээгдэж байгаа аж ахуйн нэгж ганцхан банк л байдаг. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд эхлээд ориг ломбардад эд хэрэглэлээ тавьж, дараа нь хулхи ломбард буюу банкийг зорьж зээл авч байгаа учраас байшин болгоны мухарт ломбард, барилга болгонд банкны салбар шинээр үүд хаалгаа нээж байгаа. Хатуухан хэлэхэд нөхцөл байдал ийм л байна. Банкны үйлчилгээний талаар бүр ч ярих юм биш.
Өнөөдөр дэлхий дахинд цахим хэрэглээ нэвтэрч, банкны салбарт теллерийн үүрэг оролцоо төдийлөн чухал биш болчихсон байгаа. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж буй банкуудын очер өдөр ирэх тусам ихэсч, харин ухаалаг хэрэглээ нь улам л хумигдсаар байгаа. Том компаниуд 200, 300-аар нь ажилтнаа халж, аж ахуйн нэгжүүд ар араасаа хаалгаа барьж байхад Монголд ганцхан арилжааны банкууд л хуучин барилгаа нурааж, хэдэн арван давхар том оффис барьж байгаа нь үнэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байгаа улс даа. Түрүүнд Батзандан хэлж байна лээ. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй байна гэж. Гадны банк оруулах талаар яриад байхаар арилжааны банкуудыг захирлууд нэгдэж аваад ордон дотор гүйгээд байдаг. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.
Худалдаа хөгжлийн банк 1990 онд ашиглалтад орсон байшингаа нураагаад ахиад шинэ бүр том байшин барьж байна. Үйлдвэрчний ордны хажууд бас нэг банк өндөр шилэн барилга барьж байгаа гэж сонссон. Эдийн засаг хямраад байхад банкууд байшингаа томруулаад байдаг. Энэ өндөр хүүгээ бууруулахгүй юм уу” хэмээн хатуухан шүүмжлээд авсан. Эрхэм гишүүнтэй санал нэгдэх хүн олон байгаа нь дамжиггүй.
Тэр оффисдоо цөөхөн хэдхэн теллер суулгадаг ч нөгөө хэд нь үйлчүүлэгчдээ хүрч ажиллаж чаддаггүй. Байшин нэмж барихаа мэдэхээс тэд иргэдэд банкны үйлчилгээг чирэгдэлгүй, стандартын орчинд хүргэх талаар ажиллаж байгаа зүйл нэгээхэн ч алга. 100 хүн очерлож байхад бие засах ч газаргүй байна гэдэг юутай ч хэрэглэгчээ дээдэлсэн банкны хийх ажил биш баймаар. Ухаалаг хэрэглээг ашиглахын тулд заавал банкны салбар, эсвэл АТМ рүү зүглэхээс өөр сонголт бидэнд байхгүй.
Утасны мөнгөө ядахдаа гар утсаараа төлж чадахгүй заавал АТМ орох, эс бөгөөс банк руу холбогдож бид мөнгө санхүүгээрээ шатаж байгаа нь үнэн. Энэ мэтээр арилжааны банкуудын үйлчлүүлэгчээ үл тоосон, доромжилсон, харилцаандаа биш халаасыг нь суйлах аргаа улам боловсронгуй болгосон үйлчилгээг тоочоод байвал цаг ч олдохгүй, цаас ч багадна. Эрхэм гишүүний хэлсэнчлэн гадны стандартад нийцсэн үйлчилгээ, хямд зээл иргэдэд олгох банк гаднаас орж ирэх гэхээр том жижиг нийлсэн эдгээр банкуудын эзэд ёстой л чаддаг мэддэг бүх аргаа хэрэглэн тээг садаа хийдэг. Бараг л улстөрч нэг бүрт иргэдээс халаасалсан мөнгөө өгч дэмжихгүй байхыг гуйдаг нь нууц биш. Эргээд ашиг өгөх боломжтой төслийг нь биш, эд хөрөнгө барьцаалж зээл олгодог, эс бөгөөс хамгийн өндөр хүүтэй зээлээр иргэдийнхээ халаасыг суйлж, шимтгэл, төлбөр нэрийдлээр 500, 100-аар нь сааж байх тэр бизнесийг нь гадны үйлчилгээ өндөртэй банк хаах учраас тэд үхэн хатан өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа нь тэр. Юутай ч УИХ-аар баталсан Мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэл өгсөн сайхан мэдээг уншигчиддаа хүргэе.
Дэлхийд байхгүй өндөр хүүг ядахдаа 5-аар ч болов бууруулах нь. Ард түмний нуруу бага ч гэсэн тэнийх нь. Зээлийн хүүг буруулах тэд эргээд үүнийгээ аль нэг үйлчилгээндээ татаас нэмээд олж л таараа. Дэлхий дахины банкны салбарынхан иргэдээ дэмжих үүднээс ядуу иргэддээ хүүгүй зээл олгоод эхэлчихсэн байна.
Бидний хөрш улс гэхэд л энэ тогтолцоог нэвтрүүлээд эхэлчихэж. Ядарсан иргэдээ сааж биш дэмждэг бодлогыг тэд хэрэгжүүлээд эхэлчихэж, ломбардуудаа. Одоо үйлчилгээндээ жаахан анхаараач. Хүүгээ бууруулж, элдвийн татаасаа боль. Эс тэгвээс бид өөрсдийн хэрэгцээнд таарсан үйлчилгээг гадны компаниас авсан ч яадаг юм. Ломбардны зарчмаа арилгаж чадахгүй, үйлчлүүлэгчээ үл тоож, үнээ өсгөх бодлого барьсан хэвээр байвал гадны банкны салбарт үүдээ нээхэд ч буруудах зүйл үгүй. Тэр цагт тэд яаж шалдаа буух нь сонирхолтой.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох