|

Фэйсбүүкээр хуурч 17 настай охиныг хүчинджээ

tonshuul 2015/11/10 672 18

 

Фэйсбүүк хуудсанд "Chingis Unurtuyshin" нэрээр охид бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлэх гэсэн мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаад сэжигтэн Ч.Өнөртүвшин гэгчид эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй энэ этгээдийн үйлдлийн улмаас 2-3 хүн хоихрогчоор тогтоогдоод байгаа аж. 17 настай хүчирхийлүүлсэн охин "...эхлээд хувцастай зураг авч байсан. Эцэст нь хувцсаа тайлахыг шаардаж, загнаад "Яаж чи модель болох юм бэ, хувцсаа тайл..." гээд нүцгэн зураг авсан. Хувцсаа өмсөх гэтэл жижиг буйдан руу чирч хүчирхийлсэн" гэсэн мэдээлэл өгчээ. Дээрх хаягаар мэхлүүлсэн хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-аас хүсэв. Ч.Өнөртүвшин гэгч нь нэг хэсэг орон шоронгоор явж байсан, УДШ-ийн тамгыг хуурамчаар үйлдэн өөрийгөө суллаж байсан Чойроогийн Дүгэрээгийн хүү гэдэг, олон хүнийг янз бүрээр хууран мэхэлдэг, нэгэн яруу найрагчийн дууны үгийг ч луйвардан зурагт альбомд хэвлүүлж байсан нэгэн юм.

Ж.Батсайхан МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top