|

Хоёр цэгт авто машины тээшнээс худалдаа хийх зөвшөөрөл олгожээ

namuunaa 2015/10/26 793 0
Сүүлийн үед зөвшөөрөлгүй газарт автомашины тээшнээс худалдаа хийх үзэгдэл гарах болсон. Тодруулбал, Хотын төвөөр буюу Хагарьд спорт ордон, Төгөл, Баян, Хүлэг худалдааны төвийн авто зам дагуу энэ төрлийн худалдаа ихээр хийгдэж байна.

Энэ нь замын хөдөлгөөнд саад учруулах болон машины тээшнээс худалдаалж буй бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан байх эрсдэлтэй гэж зарим иргэн үздэг. Ил задгай худалдаа хийх зөвшөөрлийг Баян-Өндөр сумаас олгодог. Тус сумаас Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн үндэслэж авто машины тээшнээс худалдаа хийх хоёр зөвшөөрөл олгосон байна.

Үүний нэг нь "Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн Сувилалын ард талын зогсоолд нөгөө нь "Маргад” дээд сургуулийн зогсоолд олгосон байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хоёр байршлаас бусад хэсэгт авто машины тээшнээс худалдаа хийж байгаа нь зөвшөөрөлгүй гэсэн үг юм. Тиймээс Баян-Өндөр сум болон холбогдох бусад байгууллагууд хамтран зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд шаардлага тавьдаг байна.

Зөвшөөрөлгүй газар авто машины тээшнээс худалдаа хийсэн иргэдийн борлуулж буй бараа бүтээгдэхүүнийг хураан авах арга хэмжээ авдаг гэнэ. Дашрамд дурдахад, Авто машины тээшнээс худалдаа хийх зөвшөөрлөөс гадна 26 цэгт ил задгай худалдаа хийх зөвшөөрөл олгосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top