|

Бразил улс руу визгүй зорчиж эхэллээ

namuunaa 2015/10/26 951 23

Энэ оны есдүгээр сарын 21-ны өдөр манай улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон "Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд  энэ сарын 21-ээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.

Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулагдаж буй "Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top