Энэ сарын 21-нд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад
суугаа Элчин сайд хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил
Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар "Боловсролын салбарт
хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд
Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, "Монгол Улсын
Гадаад хэргийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад
харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын
санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурж, "Богино хугацааны визийн
шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд
Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцжээ.