|

Он дамжих хугацаанд Засгийн газрынхан 2.7 тэрбум ам.доллар хаанаас олов

tonshuul 2015/01/19 2679 217
Он дамжих хугацаанд Засгийн газрынхан 2.7 тэрбум ам.доллар хаанаас оловУИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн пvрэв гарагийн хуралдаан дээр бие даагчдын зөвлөлийн гишvvн Ц.Даваасvрэн тун ноцтой байж болзошгvй мэдээлэл хийсэн билээ. Оюутолгойн асуудлаар эхнээсээ л шvvмжлэлтэй хандсаныхаа төлөө өнөөдөр ч тэрхvv хорлонтой гэрээг цээжээрээ хамгаалсаар байгаа сайд, дарга нарт "популист”-аараа дуудуулж яваа Ц.Даваасvрэн гишvvн хаашаа ч юм ор тас алга болчихсон байж болзошгvй 2.7 тэрбум ам. долларын талаар хачин жигтэй баримт дэлгэсэн.

Зvгээр ч нэг УИХ-ын гишvvн биш Монгол Улсын төсөв, санхvvгийн бодлогыг зангидаж суудаг Төсвийн байнгын хорооны дарга байсан хvн гэнэтхэн сэтгэлийн хөөрлөөр популизм хийж, их мөнгөний тийм ноцтой баримтыг дэлгэж тавих учиргvй. УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатарын хvсэлтээр Сангийн яамнаас УИХ-ын Төсвийн байнгын хороонд 2014 оны 11 дvгээр сарын дөрвөнд ирvvлсэн тэрхvv албан тоотод "Засгийн газрын өр 2.5 их наяд, Засгийн газрын дотоод өр 1.2 их наяд, гадаад баталгаа 2.2 их наяд, компаниудын өр 888 тэрбум гэх мэтээр нийлээд 9.9 их наяд төгрөг байна” гэж ирvvлсэн байдаг. Гэтэл Сангийн сайд Ж.Эрдэнэбат одоо байгаа өрийг 14 их наяд төгрөг гэж УИХ-ын нэгдсэн чуулган дээр танилцуулсан. Сангийн сайдын танилцуулж байгаа одоогийн өр нь оны өмнөхөөс даруй таван их наядаар илvv гарч жинхэнэ хачирхалтай байдал vvсгээд байгаа. Сангийн сайдын гаргаж ирсэн 14 их наядын асуудал УИХ-ын зарим нэг мунгинуу, ойлгоц удаантай гишvvдийн толгойг эргvvлж, Б.Чойжилсvрэн гишvvнээс эхлээд яахаа ч мэдэхгvй самгардчихаад байгаа нь нууц биш.

Он дуусахаас сарын өмнө Сангийн яамнаас ирvvлсэн тоо баримт Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарын дэлгэн танилцуулсан тоо хоёрын зөрvv нь таван их наяд буюу ам.доллараар тооцвол 2.7 тэрбум ам.доллар болчихоод байгаа. Юу болж байна вэ. Энэ их мөнгө хаанаас гараад ирэв. Хэрэв Сангийн яам, тэдний хариуцлагатай албан тушаалтнууд худлаа ярьж, УИХ-ын гишvvдийн хvсэлтэд худлаа мэдээлэл ирvvлсэн бол тэд хариуцлага хvлээх ёстой. Харин хууль тогтоох дээд байгууллагын төсөв, санхvvгийн бодлогыг зохицуулж суудаг Төсвийн байнгын хорооных нь дарга ч мэдээгvй байхад тэр их мөнгийг дур мэдэн гvйлгээнд оруулж, vрэн таран хийсэн бол өмнөх Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай зайлшгvй хариуцлага ярих ёстой. Хариуцлага сахилга алдлаа гэхэд Засгийн газар нь 2.7 тэрбум ам. долларыг юунд зарцуулж, хэрхэн vрэн таран хийсэн нь ойлгомжгvй сууж байна гэдэг байж болшгvй завхрал мөн.

Аягvйтвэл асуудлыг нааш цааш нь тvлхэж "Ерөнхий сайдаас асуу, Сангийн сайд л мэднэ, Монголбанкнаас тодруулахгvй юу” гэсхийгээд сууцгааж байж ч болзошгvй байдал vvсч магадгvй. Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн өнгөрсөн 11 дvгээр сарын дөрвөнд ирсэн албан тоот гээд байхад Сангийн сайд Ж.Эрдэнэбат "2014 оны есдvгээр сарын 30-ны байдлаар гаргасан тоог та нарт өгсөн гэж байна. Тухайн vед улсын өр ДНБ-ний 49.4 хувь байсан. Харин миний барьж байгаа нь 2015 оны эхний улирлын байдлаар гаргасан баримт” хэмээн тайлбарласан. Хэрвээ Сангийн сайдын vгэнд итгэвэл томоохон бvтээн байгуулалт, зам, барилгын ажил vндсэндээ хийгдээгvй намар, өвлийн дөрөвхөн сарын дотор улсын өр яагаад таван их наядаар нэмэгдчихсэнийг тодорхой тайлбарлах шаардлагатай.

Vндсэндээ өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Засгийн газар томоохон бvтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах нь байтугай дарга нарын халаа, сэлгээ Засгийн газартай тооцоо бодох хэрvvл vргэлжилсээр он дуусгасан. Тэр vvднээс УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн "Он дамжих хугацаанд та бvхэн 2.7 тэрбум ам.доллар хаанаас олов. Энэ асуудлыг шалгаж байж цаашаа явна шvv. Та нар нэмээд мөнгө авсан юм биш vv. Ноцтой асуудал байна” хэмээснийг зvгээр орхиж болохгvй санагдана. Нэг км зам бариагvй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ганц сургууль, цэцэрлэг баригдаагvй өвлийн дөрөвхөн сарын хугацаанд 2.7 тэрбум ам.долларыг хэрхэн vрж, vгvй хийснийг яаралтай шалган тогтоож байж дараагийн зээлийн асуудлыг ярилцах ёстой. Өмнөх Ерөнхий сайдын хэлснээр "За яах вэ дээ. Бид нарын vр хvvхэд яваандаа энэ төгрөг мөнгөө төлчихнө л дөө” гэж асуудалд хандаж дөрөвхөн сарын дотор таван их наядын өр тавиад байвал Монгол Улс хоёрхон жилийн дараа Грекийн араас орж, хоёр гараа өргөх нь тодорхой.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Санал болгох

Сэтгэгдэл

top