|

Агентлагуудын тоог цөөлнө

magnai 2015/10/01 707 0

 

2016 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэхээс өмнө 2015 оны төсөвт тодотгол хийхээр болсон юм. Сангийн сайд Б.Болор "Төрийн данхар бүтцийг танах төсвийг өргөн барина. Эхний ээлжинд агентлагуудаа цөөлөхөөр болсон” гэв.Харин яамдуудаа цөөлнө гэхээр улс төрийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрэлдэж магадгүй гэж Засгийн газар болгоомжилж байгаа аж.

Учир нь, өнгөрсөн жилийн өдийд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрээсээ болж, "Даарин дээр давс үрнэ” гэгчээр Ардчилсан намынхан болон сөрөг хүчиндээ "олзлогдон”, танхимаараа огцорсон билээ. Тиймээс ийм улс төрийн тоглолт гарч болзошгүй гэдэг үүднээс ирэх жилээс эхлэн Монгол Улс есөн яамтай байхаар Засгиын газрын төвшинд ярьж байгаа аж. Мөн 2016 оны төсөвт дэд сайдын суудлыг татан буулгахаар оруулж ирж байгааг Сангийн сайд хэллээ.


bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top