|

Өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулахаар боллоо

enkhbaatar 2015/09/24 880 0


Эдийн засаг хүндрэлтэй, оны эцсээр бүр ч хүндрэх төлөвтэй байгаа учраас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувиар танахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх яриа өчигдөр "Шийдлийн цаг” уулзалтын үеэр өрнөсөн бөгөөд Ерөнхий сайд дээрх чиглэлийг Сангийн сайд Б.Болорт өгсөн юм.

Сангийн сайдын өгсөн мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан, оны эцэст 900- гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог салбар яамнаас гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсвийг батлахаас өмнө зайлшгүй хийх шаард- лагатайг сануулжээ.

Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Урсгал зард- лын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажил- лах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэлх хувиар бууруулах саналтай байна” гэлээ.

Мөн 13 дахь сарын шагналт цалингаас татгалзахыг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн мөрдөхөд буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиол- долд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана хаанаа санаачилгатай ажил- лах шаардлагатай байна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцоллоо.

М.Өнөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top