|

Ким Жөн Ун ОХУ-д айлчлахыг зөвшөөрчээ

bayaraa 2015/01/15 3038 545

Ким Жөн Ун ОХУ-д айлчлахыг зөвшөөрчээ 	 	 СӨҮЛ. /AP/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ оны тавдугаар сард ОХУ-д айлчлахыг зөвшөөрсөн тухай Өмнөд Солонгосын "The Korea Herald” сонинд дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

"Ким Жөн Уныг ОХУ-д айлчлуулах урилгад Умард Солонгос нааштай хариу өгсөн нь нотлогдсон” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ нь Ким Жөн Уны төрийн тэргүүний хувьд гадаадад хийх анхны айлчлал болох юм. Тэрбээр Умард Солонгосыг 2011 оны 11 дүгээр сараас удирдаж байгаа билээ.

Москвад болох аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцох урилгыг Умард Солонгосын удирдагчид илгээсэн гэж хэвлэлүүд өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд мэдээлсэн. Ийм урилгыг үнэхээр илгээснийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга 12 дугаар сарын 19-нд нотолсон юм.

Д.Жаргал montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top